Б.Алтанзул: Хүүхэд үймүүлбэл 100 мянган төгрөгөөр торгоно гэдэг ташаа мэдээлэл

2021-01-15 1169 0

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул дараах мэдээллийг өглөө.

Зөрчлийн тухай хуулийн 5.5 заалтаар иргэдээс цөөнгүй дуудлага ирдэг. 2020 онд гэхэд бусдын амар тайван байдлыг алдагдуулсан гэх 3,768 дуудлага ирсэн. Үүнд 391 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ дагуу Нэгдүгээр сарын 1-ээс хойш 334 хүнийг 33 сая төгрөгөөр торгосон.

Хүүхэдтэй холбоотой дуудлага ч  ирдэг. Дээд айлын хүүхэд тоглоод байна, тааз доргиод байна гэх мэдээллүүд ирдэг. Асран хамгаалагч нарт нь сануулдаг, гэхдээ хэзээ ч торгож байгаагүй.

Доод, дээд айлынхаа иргэдийн амар тайван байдлыг хангах үүднээс хүүхдүүдээ амраах шаардлагыг тавьдаг болохоос торгодоггүй. Харин оройн цагаар олон хүн цуглуулах, архидан согтуурсан зэрэг тохиолдолд торгодог.

Тиймээс хүүхэд үймүүлбэл 100 мянгаар торгоно гэдэг ташаа мэдээлэл гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19