71 дэх Их аварга Ёкозүна Какүрюү зодог тайлах уу?

2021-01-10 141 0

Энэ сарын башё Монгол үзэгчдийн тухайд давс султай хоол мэт байх нь. Ёкозүна Хакүхо коронавирусийн халдвар авсан байгаа учир ийнхүү гурван башё дараалан, ёкозүнагүй тэмцээн болох гэж байна. Гэтэл сумо бөхийн 71 дэх Их аварга Какүрюү гэмтлийн улмаас оролцохгүй болоод байна.

Тэрээр өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс олон тэмцээнд оролцохгүй байна гэсэн сануулга хүртсэн ч нурууны гэмтэл нь бүрэн эдгээгүй байгаа тул зодоглохгүй байхаар шийджээ. Дутуу эдгэсэн гэмтэлтэй, бэлтгэл хангалтгүй оролцоод 50 хувийн амжилт үзүүлэхгүй бол зодог тайлахаас өөр аргагүйд хүрэх тул энэ удаад өнжиж, Хаврын тэмцээнд оролцох шийдвэр гаргасан байна.

Какүрюүгийн багш Мичинокү ояката “Энэ сарын 7-ны орой Какүрюү утсаар ярьж, барилдах боломжгүй болсноо мэдэгдсэн. Бэлтгэл дутуу байгаа гэж би бодож байна. Залуу бөхчүүдтэй бэлтгэл хийсэн ч барилдааны бэлтгэл хийх хэмжээнд хүрч чадсангүй. Бэлтгэл дээр барилдаж чадахгүй байхад тэмцээнд оролцоход хэцүү. Хаврын тэмцээнд амжилтгүй барилдвал зодог тайлах болно гэдгээ Какүрюү өөрөө ч сайн ойлгож байгаа. Гуравдугаар сарын тэмцээнд бэлтгэхийн тулд юуны өмнө гэмтлээ бүрэн эмчлэх” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тэрээр өнгөрөгч оны 4-р сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Хүсэлбаатарын “цэцэн бэр”

Сайн хань, сайн хадамтай учирна гэдэг бүсгүй хүний хувьд хөгшчүүдийн хэлдгээр “амны хишиг”-тэйнх. С

2021-01-10

Гамбиранд нугасгүй GEE

Монгол рэппэр Gee нэрээрээ олонд танигдсан Т.Мөнх-Эрдэнэ уг нь сэтгүүлч мэргэжилтэй. Гэсэн хэдий ч

2021-01-10

71 дэх Их аварга Ёкозүна Какүрюү зодог тайлах уу?

Энэ сарын башё Монгол үзэгчдийн тухайд давс султай хоол мэт байх нь. Ёкозүна Хакүхо коронавирусийн

2021-01-10