Монгол хүний ёс жудаг ингэтлээ дорд орох гэж байх уу?

2020-12-04 581 0

Өвчин гэдэг хүнийг баян ядуу, хөгшин залуугаар нь ялгадаггүй. Хэн ч өвдөж болно. Гэтэл өчигдөр COVID-19-ийн халдвар авсан иргэний хүүхдүүдийг СӨХ болон байрны оршин суугчид гэрт нь оруулаагүй явдал гарлаа. Өдгөө хүүхдүүдийг түр хамгаалах байранд аваад байна.

Монгол хүний ёс жудаг ингэтлээ дорд орсон хэрэг үү. Уг нь зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгсэн.

Хөл хорионы улмаас Улаанбаатар хотод гацсан иргэд байгаа айлаасаа хөөгдөж байна гэсэн мэдээлэл ч чамгүй явсан. Монголчууд зүс танихгүй атлаа нүүдэл хийж яваа айлыг цай идээгээ барин тосон очдог, аяншсан нэг нь ороод гараг гээд хаалгаа түгжилгүй орхидог байсан ард түмэн биш бил үү.

Цаг үеийн байдлаа дагаад нийгэм, хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөж болох ч Монгол хүний ёс жудаг ингэтлээ дорд орох гэж байх уу?

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19