Орон нутаг руу буцах иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой

2020-11-27 811 0

УОК-ын шуурхай штабаас аймаг, орон нутаг руу буцах болон нийслэлд ирэх иргэдийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-ээс 10 хоногт багтаан зохион байгуулахаар болсон. 

Энэ талаар Аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг зохицуулж, зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулав. 

Тэрээр “Аймаг, орон нутаг руу буцах иргэдийг судалсан байна. Нийтдээ 100 мянган иргэн орон нутгаас болон Улаанбаатараас шилжих хөдөлгөөн хийнэ гэсэн тооцоогоор тээвэрлэлтийг төлөвлөсөн. Буцах иргэдээс 11 дүгээр сарын 29-өөс эхлэн шинжилгээ авахаар зохион байгуулна. Нэг ёсондоо зорчих журмаар бол иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой. Шинжилгээг одоо авч буй цэгүүд дээр хийх боломжгүй учир ажлын хэсэг УОК-той ярьж байгаад 20 цэгийг нэмж байгуулсан” гэлээ. 

Мөн тээвэрлэлтийг 2 хэлбэрээр буюу хувийн тээврийн хэрэгслээр ирсэн иргэд түүгээрээ зорчих, мөн нийтийн тээврээр гэсэн байдлаар зохион байгуулахаар болжээ.

Буцах иргэд эхлээд ЭМЯ-ны www.119.mn цахим сайтаар бүртгүүлнэ. Ингэхдээ асуумж бөглөх юм. Бүртгүүлсэн иргэд заасан цагийн хуваариар шинжилгээ өгч, хариугаа мөн тус сайтаар 6-8 цагийн дотор авах юм байна. Хариу нь сөрөг гарсан иргэд нийтийн тээврээр зорчихдоо АТҮТ-ийн tiket.mn-ээр орж тасалбараа цахимаар худалдан авна.

Буцах иргэдийн зорчих цагийн хуваарийг танилцуулбал:

“Драгон” зорчигч тээврийн төвөөс:

  • -08:00  Улаанбаатар- Архангай аймаг
  • -11:00 Улаанбаатар-Баянхонгор
  • -12:00 Улаанбаатар-Баян-Өлгий
  • -14:00 Улаанбаатар Увс
  • -16:00 Ховд чиглэл рүү зорчино.

“Тэнгэр” худалдааны төв авто буудлаас:

  • -08:00 Дорнод
  • -10:00 Сүхбаатар
  • -12:00 Хэнтий
  • -14:00  Говь-Алтай
  • -16:00 Булган

Хан-Уул дүүрэгт орших “Лавай” авто буудлаас:

  • -08:00 Өвөрхангай
  • -10:00 Төв аймаг
  • -12:00 Завхан
  • -14:00 Дундговь
  • -16:00 Хөвсгөл аймгийн чиглэлд цагийн хуваарийн дагуу 10 хоног, өдөр бүр үйлчилгээнд гарна.

Нийслэлд ирээд гацаад байсан иргэдийг ийнхүү эхний ээлжинд буцаасны дараа оюутнуудыг үргэлжлүүлэн зорчуулахаар болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19