Өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг гэсэн судалгаа гарсан, тэгэхээр 2 ахмад нийлээд ч амьжиргааны зардлаа гаргаж чадахгүй байна

2020-10-26 544 0

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Хувийн тэтгэврийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хоёрдугаарт тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна” гэлээ. 

УИХ-н дэд дарга С.Одонтуяа “Манай намын бүлэг 100 хувийн саналаар уг хуулийн төслийг өргөн барихаар тогтлоо. Бид тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс дээш байх асуудлыг хуулийн төсөлд тусгасан. 

Өнөөдөр 500 мянгаас доош тэтгэвэр авна гэдэг нь хаана ч хүрэлцэхгүй байгаа юм. Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг гэж гаргасан. Тэгэхээр 2 ахмад нийлээд ч амьжиргааны зардлаа гаргаж чадахгүйд хүрээд байна.

Улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг. Энэ бол ахмадуудыг ядууралд өртөхөд хүргэж байгаа юм. АН хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Харин халамжлах ёстой ахмадуудаа бол халамжлах ёстой. Залуу насандаа хийх зүйлээ хийгээд авах ёстой тэтгэврээ авах ёстой” гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Тэтгэврийн доод хэмжээн 500 мянган төгрөг болгоход жилд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг Улсын төсвөөс гаргахгүй.

Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах замаар санхүүжилтийг шийдэх боломжтой. Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулж, төрөөс ногдох хувийн тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулж, баялгийг тэгш хуваарилах боломжтой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19

Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрөсөн хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комис

2024-04-17

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80м.кв талбай орон сууц олгоно

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсли

2024-04-15