Австрийн иргэн “Цагдаа руу чиглүүлж унгасан” хэргээр 560 ам.доллараар торгуулжээ

2020-06-17 203 0

Энэ сарын эхээр Австрийн нэг цагдаагийн албан хаагч Вена хотын оршин суугч эрэгтэйн бичиг баримтыг шалгажээ. Энэ үеэр шалгуулагч эрэгтэй зориуд цагдаа руу чиглүүлж гэдэсний хийгээ гаргасан шалтгаанаар 500 еврогийн ($560) торгуулиар шийтгүүлсэн байна.

Хохирогч эрэгтэй зургаадугаар сарын 5-ны өдөр болсон энэ хэргийн талаар саяхан хэвлэлд ярихдаа шударга бус шийтгэл хүлээсэн гэж гомдолложээ. Удалгүй Австрийн сошиал ертөнцөд цагдаагийн зөв, буруу эсэх талаар маргаан өрнөсөн байна.

Тэгвэл өчигдөр Австрийн цагдаагийн газар шийдвэрээ хамгаалсан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд шийтгүүлсэн эрэгтэйг бичиг баримтаа шалгуулахдаа “зориуд суудлаасаа өндийж, цагдаагийн албан хаагч руу харж байгаад санаатай их хэмжээний хий гаргасан” гэж тайлбарласан байна.

Түүний үйлдэл илт “өдөөн хатгасан” шинжтэй байсныг мөн дурджээ.

Хэрвээ шийтгэлийг шударга бус гэж үзэж байгаа бол шүүхэд гомдол гаргах эрхтэйг цагдаагийн газрын мэдэгдэлд сануулсан байна.

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Загас яагаад хурц үнэртэй байдаг вэ?

Загасны үнэр триметиламин гэх бодисыг ялгаруулдаг. Загасанд триметиламин нь бага температуртай орчи

2020-06-29

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд

Ирма Гриз, 1923-1945. Хэрвээ дайн болоогүй байсан бол Ирма энгийн нэгэн тариачин бүсгүй л байх байс

2020-06-29

Жин нэмдэггүй, туранхай байдаг нь гентэй холбоотойг тогтоожээ

Зарим хүмүүс ямар ч дасгал сургуулилт хийдэггүй, юу хүссэнээ иддэг атлаа туранхай хэвээр байдгийн н

2020-06-29