Ардын жүжигчин Г.Равдан эмийн санч “зодсон” хэргээр цагдаад шалгагдаж байна

2020-04-08 861 5

Цахим орчинд 2020.04.02-ны өдөр хөнгөлөлттэй эмийн сангаар үйлчлүүлж байсан ахимаг насны эр эмийн санчийг үсдэж байгаа бичлэг тарсан. Тэгвэл бичлэг дээрх ахимаг насны эр Монгол Улсын Ардын жүжигчин, тайз дэлгэцийн урлаг, өгүүлэхүйн ухааны нэрт мастер, Тайхар нэгдлийн хүндэт гишүүн Г.Равдан байсан гэх мэдээлэл цахим сайтуудад гараад байна.

Өдгөө уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Зодуулсан гэгдэх эмийн санч бүсгүйн биед гэмтлийн зэрэг тогтоогдох юм бол жүжигчин Г.Равданд эрүүгийн хэрэг үүсгэх юм. Хэрвээ эмийн санч бүсгүйд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага тооцох ажээ.

Энэ мэдээллийг дуулсан иргэд “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ. Манай гавьяат тэгэх хүн биш” хэмээн түүнийг өмгөөлж сууна.
Хэнд ч амар олдоод байхгүй ховорхон авьяас заяасан түүний урлагт оруулсан гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж, 2002 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цол, 2018 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээсэн билээ.

Эх сурвалж: tac.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халуун цуст Испани эр С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэгийн дуунд дурласнаа илэрхийлжээ

МУГЖ С.Жавхлан АН-д элсэж, төрөлх нутаг Увс аймгаасаа УИХ-д нэр дэвшсэн ч ялагдсан. Уурссан С.Жавхл

2020-07-08

134 см хөлтэй Монгол бүсгүй дэлхийн “Хамгийн урт хөлтэй эмэгтэй”-ээр шалгарчээ

Түүнийг Будын Рэнцэнхорлоо гэдэг. 2 метр 6 см өндөр энэ бүсгүй дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйгэ

2020-07-08

2.5 килограмм цэвэр алтаар АМНЫ ХААЛТ хийж зүүжээ

Энэтхэгийн Махараштра мужийн нэгэн иргэн 289 мянган рупий буюу 4000 ам.доллараар алтан маск хийлгэж

2020-07-06