Мөнгөнөөс үүдэлтэй стресс хамгийн хүндээр тусдаг

2021-01-10 1067 0

Хүн төрсөн цагаас эхлэн өсөх тусам хэрэгцээ улам өсч сэтгэл хангалуун, бүрэн дүүрэн болно гэж үгүй. Хүүхэд ахуйдаа дуртай зүйлээ авахыг хүсч өөрийгөө бусадтай харьцуулна. Мөнгө бас хүүхдийн хэрэгцээ танил байх ёстой. Бүр 10 настайдаа л мөнгийг ухаалгаар зарцуулж сурах хэрэгтэй. Ингэж сурвал насанд хүрэхдээ мөнгөтэй харьцах түүнд хариуцлагатай хандах үндэс суурь болно.

Өнөө үед мөнгийг хэт шүтэх болж мөнгө байвал “би” байна гэж үзэх боллоо. Хүмүүс цаг ямагт яаж мөнгө олох, өсгөх үржүүлэх тухай бодож байна. Мөнгийг нэр хүнд олох хэрэгсэл болгон, үнэтэй эд хогшил, байр, машин, карт зэргийг хэрэглэж байна. Мөнгө зарим хүмүүсийн хувьд хангалуун байдлыг бий болгодог. Хүн чанар, нэр төрөө мөнгөөр хамгаалах, хаацайлах гэж оролддог. Ийм хүмүүсийн хувьд бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун болж чадахгүй.

Мөнгөөр бүхнийг хийнэ гэдэг бодолтой хүмүүс мөнгөний төлөө бүгдийг хийдэг. Мөнгийг шүтсэн хүн үүнийхээ төлөө хүнийг ч золиосолж чадна. Тэдэнд мөнгө хамгийн дээд хүндэтгэл байна.

Хангалуун амьдрахад эд хогшил хэрэгтэй


Хүний амьдрал тодорхой хуультай. Амьдралд дутагдаж байгаагаа нөхөх, заримдаа дутагдаж байсан нь илүүдэх зэргээр ээлжилнэ. Үүнийг нөхөхийн тулд шаардлагатай мөнгөө хэрэглэж чадвал аз жаргалтай болдог. Нэгэн ухаантан мөнгөний төлөө гэрлэвэл сохорсонтой адил гэжээ. Залуучууд их мөнгө өвлөвөл азтайд тооцдог. Гэвч мөнгийг буруу зарцуулбал юу ч болохгүй. Богинохон хугацаанд хэн ч байсан мөнгө ч үгүй, юу ч үгүй хог дээр гарна.

Тэгвэл нарийлж амьдрах нь зөв үү?


Баян биш боловч жаргалтай, сэтгэл хангалуун байдаг хүмүүс бий. Амьдарч байгаадаа сэтгэл хангалуун бай гэсэн хуучны үг бий. Энэ их зөв юм. Элбэг дэлбэг амьдрах хэрэгтэй гэж үздэг хүмүүсийн хувьд арай өөр байж болно. Ер нь харамч зан, хямгач байх хоёр огт өөр. Харамч зан нь мөнгөнд дуртай, хаях алдахаас эмээдэг, хураах зуршилтай хүний зан юм. Ийм хүн хурааснаасаа илүүг ч алдаж магадгүй. Бас мөнгөнийхөө хэргийг хийж чадахгүй. Харин бага мөнгөтэй, хямгатай хүн мөнгийг ухаалаг зардаг.

Тэгэхээр мөнгө гэж юу вэ?


“Хүн мөнгөнд дуртай боловч болгоомжлох хэрэгтэй” гэсэн үг байдаг. Мөнгийг хэр зэрэг чухалчилдагаас хүн хүний бодол өөр өөр байдаг. Жишээ нь Ж.Ж.Руссо: “Гар дахь мөнгө бол хүндэтгэлийн зэвсэг, олох гэж байгаа мөнгө бол боол болгох хэрэгсэл.” гэжээ.

Бекон: “Мөнгө маш сайн зарц, гэвч муу ноён” хэмээжээ. Мөнгийг зорилгоо болгох нь ухаангүй хэрэг юм. Хүн мөнгийг зэвсэг болгон хэрэглэдэг шиг ихэнх тохиолдолд мөнгө хүнийг зэвсэг болгодог. Хүн мөнгийг хураах, зарцуулах гэсэн хоёр байдлаар сэтгэлийн ханамж олдог. Хүн өөрийнхөө амьдралын боол болж болохгүй. Өдөржин тархиа зовоож шөнөжин нойргүй байх нь мөнгөгүйгээс биш, мөнгө бодсоноос болж байгаа юм.

Ийм нэгэн үлгэр байдаг. Нэгэн их баян хаан байжээ. Гэвч хааны бие чилээрхэж, зовлонгоо нимгэлэх арга хайжээ. Хаан ид шидэнд итгэдэг байв. Түүнд мэргэн хүн “Зовлонгүй хүний цамцыг өмсвөл эдгэнэ” гэжээ. Хаан зүг бүр элч илгээж зовлонгүй хүнийг хайлгажээ. Тийм хүн олдохгүй л байлаа. Удаан эрсний эцэст зорьсондоо хүрч зовлонгүй хүнийг олоод цамцаа өгөхийг хүсэхэд “Надад цамц байхгүй” гэжээ. Энэ түүх бидэнд мөнгөгүй, ядуу амьдрах нь дээдийн зүйл, баян байх нь муу гэж өгүүлж байна уу гэвэл үгүй.

Эндээс та “мөнгөнд найдах, мөнгийг сайн сайхан бүхэнд хүргэх түлхүүр гэж үзэж болохгүй” гэсэн дүгнэлтэд хүрч байвал та зөв ойлгосон байна. Бусдыг хэцүү байдалд оруулалгүй, хууралгүйгээр хүч ухаанаараа баян болж, үүнийгээ сайн талаар хэрэглэсэн үед л хүн аз жаргалд хүрнэ.

Мөнгөнөөс үүдэлтэй стресс хамгийн хүндээр тусдаг

Авдаг цалиндаа сэтгэл хангалуун бус байх, илүү ихийг авах шунал хүслээсээ болж сэтгэлээр унаж, стресст ордог. Ер нь олон хүн аз жаргалын гол хэмжүүрийг мөнгөөр тодорхойлдог нь судалгаагаар батлагдсан байна. Үүнээсээ болж байнгын стресст орох, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байдаг аж.

Гэхдээ мөнгө бол аз жаргалын хэмжүүр биш шүү дээ. Тиймээс өөрийгөө мөнгөнөөс болж стрестүүлэх хэрэггүй юм.

Стресст өртөхгүй байхын тулд бусдын хэтэвч рүү хэзээ ч бүү өнгөлз. Бас байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сур. Ингэж чаддаггүйгээс хүмүүс мөнгөний стресст автаж бухимдалд ордог. Өөрийн боломжоо бодитой дүгнэ. Ажилдаа дур сонирхолтой бай. Тийм хүн ямар ч мөнгөнөөс илүү таашаал авч, аз жаргалтай байдаг нь нэгэнт нотлогдчихсон зүйл. Хэрэв хийсэнтэй чинь харьцуулахад цалин хөлс бага санагдвал удирдлагадаа шулуухан хэл. Дотроо шаналаад явах нь стресст орох нэг хүчин зүйл болдог.

Мөн бүү атаарх, бүү харьцуул.
Хүн ямар ч өндөрлөгт хүрсэн, атаархах хүн заавал олдоно. Хүний мөн чанар тийм юм. Сэтгэл ханадаггүй гэсэн үг л дээ. Зөв атаархал байх хэрэгтэй гэдэг ч атаархал бол угтаа бүгд ижил. Атаархал нь хүнийг дотроос нь иддэг, хүчтэй стресст оруулдаг, эрүүл мэндэд хор уршигтай зүйл. Мөн хэзээ ч өөрийгөө бусадтай бүү харьцуул.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Цэцэрлэгт бүртгүүлэхдээ юу анхаарах ёстой вэ?

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-ээс хүлээн авч

2023-08-04

Оройн цагаар идсэн алим ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг

Амаар орж байгаа бүхэн бидний биед шим дэм болж байх ёстой. Хүн заримдаа улирлаар хооллох ёстой шиг

2021-06-13

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл давх

2021-01-28