Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээхээр ажиллаж байна

2020-11-27 831 0

АШУҮИС-ийн эрдэмтдийн баг, Мюнхены Технологийн их сургуулийн эрдэмтдийн багтай хамтраад шүлснээс шинжилгээ хийх оношлуурыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 

Тус шинэ оношлуурыг сарын дараа гэхэд хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Тус оношлуур нь хурдан бөгөөд өртөг багатай байхаас гадна олон давуу талыг бий болгох юм байна. 

Энэ талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, профессор, Г.Батбаатар хэлэхдээ “Энэ маш ач холбогдолтой арга. Нэгд, халдвар авсан өдрөөс илрүүлж чадна. Хоёрт, хамар залгиурын арчдас авах явцад эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар аваад байгааг бүрэн зогсооно. Гуравт, шинжилгээ авч байна гээд хамар, залгиураас арчдас авахаар эд эсийг гэмтээх, өвчтөнд таагүй мэдрэмж төрүүлдэг байдлыг зогсооно.

Дөрөвт, маш хямд төсөр оношлуур. Өнөөдөр ХӨСҮТ-д хийж байгаа PCR шинжилгээ 165 мянган төгрөгийн өртөгтэй байна. Хэрвээ бид шүлснээс шинжилгээ хийх түргэвчилсэн оношлуурыг гаргаад ирвэл нэг хүнд шинжилгээ хийхэд 30 мянган төгрөгт багтана. Тэгэхээр одоогийн үнийг тав дахин бууруулж чадна.

Мөн хамар залгиураас авсан арчдасаас вирусийн уургийн жижиг хэсгийг ялгаж авна гэдэг урт хугацаанд үргэлжилдэг буюу тав, зургаан цаг шаарддаг. Бидний боловсруулж байгаа арга бол шүлснээс нь шууд ялгаад хийхээр маш богино хугацаа буюу хоёр цаг л шаардана. Энэ аргыг бид анх бодоод олсон юм биш, Япон, АНУ-д хэрэглэж байгаа. Германд энэ аргыг хөгжүүлж эхэлж байна. Бид зэрэгцээд нэг баг болоод хөгжүүлээд явж байгаа юм” гэлээ.

Эх сурвалж: Itoim.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиг

2025-11-12

Ж.Нарантуяа: Шөнийн 03:00 цагт гал гарсан, угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

2025-11-12

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07