Нийслэлийн хэмжээнд 200 орчим хөшөө дурсгал байдаг

2020-08-21 2931 0

Сүүлийн үед “Монгол Улс нэг хүнд ногдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг боллоо” гэсэн мэдээлэл цахим орчинд тархаж, шүүмжлэл дагуулаад байгаа. Улсын хэмжээнд хэдэн хөшөө, дурсгалт газрууд байдагтай танилцъя.

Монгол Улсад 9537 дурсгалт газрын 86157 түүх соёлын үл хөдлөх дурсгал бүртгэлтэй байдаг.


Хөшөө дурсгал нь соёлын биет өвд тооцогдох бөгөөд үл хөдлөх дурсгал гэсэн нэрийн дор соёлын өвд бүртгэгддэг. Мөн манай орны хувьд хөшөө баримлуудыг тодорхой шалгуураар ангилж, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн тэмдэглэдэг хуультай. Уг хуулийн дагуу хөшөө дурсгалын ангилалд орж, үл хөдлөх дурсгалын тооллогыг хамгийн сүүлд 2015 онд орон даяар зохион байгуулсан байна.

Үл хөдлөх дурсгалыг түүх болон археологийн соёлын өвийн чиглэлээр нийтэд нь найман төрөл зүйлээр ангилдаг байна. Үүнд,

-Чулуун зэвсгийн үеийн дурсгалт газар
-Хадны зураг, бичгийн дурсгал
-Эртний булш оршуулгын дурсгал
-Тахил тайлгын байгууламж
-Барилга, архитектурын дурсгал
-Хөшөө дурсгал
-Үйлдвэрийн ул мөр хадгалсан дурсгалт газар
-Палентеологийн олдворт газар

Сүүлийн үед баригдсан уран баримал, хот тохижилтод зориулагдсан эсвэл байгууллагуудын ойд зориулагдсан дайчдын гэрэлт хөшөө зэрэг нь зарим тохоилдолд шинэ цагийн дурсгалт бүтээл болдог аж. Гэхдээ тэр болгоныг соёлын өвд бүртгэж авдаггүй бөгөөд тодорхой шаардлага, шалгуурыг хангасан тохиолдолд тухайн дурсгалыг соёлын өвийн ангилалд оруулах буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэж авдаг байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт орших хүн чулуун хөшөөдийг бүтээгдсэн он цаг, дүрслэл, онцлогоор нь Хүрэл зэвсгийн үе болон Түрэг, Уйгур, Кидан, Монголын хүн чулуун хөшөө гэж ялгаж авч үздэг

Улсын хэмжээнд түүх, соёлын үл хөдлөх 2102 хөшөө дурсгал бүртгэлтэй.


2015 оны үзлэг тооллогоор Монгол Улсад түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэлтэй нийт 2102 хөшөө дурсгал байна. Аймаг, аймгаар нь харьцуулан үзвэл Ховд аймагт хамгийн олон буюу 320 ширхэг үл хөдлөх дурсгалт хөшөө байдаг аж.

Улаанбаатар хотын хэмжээнд 479 үл хөдлөх дурсгал бүртгэлтэй.


Соёлын үл хөдлөх дурсгал, дурсгалт газруудыг улс, аймаг, нийслэл, дүүргийн хамгаалалтад байлгадаг. Тухайлбал, Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталжээ. Үүнд нийслэлийн нутаг дэвсгэрт орших 13 дурсгалт газар орсон нь,

-Гандан тэгчэнлин хийдийн цогцолбор,
-Ардын намын төв хороо, Ардын засгийн газар түр байрлаж байсан байшин
-Гачууртын амны хадны зураг
-Дарь-Эхийн сүмийн чулуун багана, гол сүм
-Дамбадаржаа хийдийн цогцолбор
-Дашчойлин хийдийн гэр хэлбэрт модон дуганууд
-Чин ван Ханддоржийн байшин
-Чойжин ламын сүм цогцолбор
-Туулын Хар түнийн ордны туурь
– Богд хааны ногоон ордны цогцолбор
-Их тэнгэрийн амны хадны зураг
– Анхны “Өндөр хоршоо”-ны 2 давхар байшин
-Гэсэр сүмийн цогцолбор багтжээ.

Мөн БСШУС-ын сайдын 2020 оны А/161 дүгээр тушаалаар Аймаг, нийслэлийн тусгай хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталсан байна.

Үүнд нийслэлийн нутаг дэвсгэрт орших 13 дурсгалт газар орсон нь,

  • -Анхны Европ хоёр давхар байшин
  • -Анхны холбооны байшин
  • -“Гоожингийн өндөр хэмээх байшин
  • -Консулын дэнжийн нууц бүлгэм байрлаж байсан байшин
  • -Сүхбаатар жанжны анхны хөшөө
  • -Сэлбэ гүүрний хоёр ширхэг чулуун арслан
  • -Бэлхийн амны хүннү булш
  • -Дондогдулам хатны дурсгалын суварга
  • -Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин
  • -Мал, тариалангийн яам байрлаж байсан байшин
  • -Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр байрны өмнөх хоёр ширхэг чулуун арслан
  • -Богд хааны Хүрэн ордны зарим байшин
  • -Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин
  • -Ерөнхий сайд Д.Жигжиджавын амьдарч байсан байшин аж.

Нийслэлийн хэмжээнд 200 орчим хөшөө дурсгал бий.


Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгаа хөшөө дурсгалын асуудалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба анхаарал хандуулдаг аж. Хамгийн сүүлд хийсэн тооллогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим хөшөө дурсгал бий гэсэн тоо гарчээ. Хөшөө дурсгал гэдэг жил бүр их хэмжээгээр нэмэгдээд байдаг зүйл биш учраас улсын хэмжээний тооллогыг хуулийн хүрээнд таван жил тутамд нэг удаа хийдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07