Д.ГАНТӨГС: Амьсгалахад чөлөөтэй байгаа хамрынхаа талын хөлөөр гишгэж босох нь дархлааг дэмждэг

2020-08-09 865 0

Өглөөг хэрхэн зөв эхлүүлэх, хэрхэн угтах нь дархлаанд чухал ач холбогдолтой аж. Бясалгалын багш Д.Гантөгсийн өгч буй зөвлөгөөг хүргэж байна.

“Өглөөг зөв эхлүүлснээр өдрийн турш сэтгэл өөдрөг байдаг. Сэтгэл өөдрөг байх нь дархлаагаа дэмжих арга.

  1. Эрт үеэс л өглөөг хэрхэн эхлүүлснээс өдрийн ажил бүтэх, бүтээмж өндөр байх нь шалтгаалдаг гэдэг байсан. Өглөө орноосоо босонгуутаа хурдтай хөдлөх шаардлагагүй гэж үздэг. Учир нь бие организм гүйцэд сэрээгүй байдаг учраас сэрчихээд хэсэг тайван хэвтэх байх үедээ өөрийн эрч хүчээ шалгах нь зүйтэй.

Халуун, хүйтэн гэж байдагтай адил хүн бүрт ян буюу халуун бин буюу хүйтэн гэж хоёр ангид энерги бий. Эртний хүмүүс биеийнхээ дархлааг дэмжихдээ аль энерги нь дутуу байна, түүнийгээ нөхөхөд анхаардаг байсан. 

Өглөө орноосоо босохдоо аль хамрын нүхээр илүү сайн амьсгалж байгаагаа шалгаж босох ёстой.

  1. Хэвтэж байхдаа баруун хамраа дарж байгаад зүүн хамраараа амьсгал авч үзэх
  2. Дараа нь зүүн хамраа дарж байгаад баруун хамраараа амьсгалж үзнэ.

Ийнхүү шалгасныхаа дараа илүү чөлөөтэй амьсгалж буй хамрын нүхний талын хөлөөр газарт гишгэх нь зөв энергиэ дэмжиж буй явдал. Өөрөөр хэлбэл, өглөөг зөв эхлүүлж, өдрийн турш өөдрөг байж дархлаагаа дэмжиж буй явдал юм.

Бид зарим үед хоорондоо “Чи буруу хөл дээрээ босчихсон юм уу?” гэцгээдэг. Үүнтэй адилаар буруу хөл дээрээ босох буюу идэвхигүй энерги талаасаа тухайн өдрийг эхлүүлэх нь тухайн өдөр ямар нэг байдлаар ажил бүтэхгүй эсвэл уур уцаартай болж өнгөрдөг. Энэ бол сонсоход энгийн мэт боловч энерги дэмжих хамгийн чухал зүйлийн нэг юм.

Өглөө сэрээд заримдаа биднээс шалтгаалахгүйгээр олон бодол толгойд орж ирдэг. Тэр үед бид тэрхүү бодлуудаа марталгүй үргэлжлүүлсээр байдаг нь буруу. Үүнийг бодлын давлагаанд өртөх гэж нэрлэдэг.

Бодлын давлагаанд автахгүй, эерэг байлгахын тулд хамгийн хайртай мөн их санаж байгаа хүнээ бодож өглөөг эхлүүлэх хэрэгтэй юм.

Мөн тэрээр дасгал хөдөлгөөнөөр, тэр дундаа иогийн хөдөлгөөнөөр хоромхон хугацаанд бие махбодь, сэтгэлээ сэргээж, дархлаагаа дэмжиж болох талаар зөвлөж байна.

Өглөөд хэд хэд суниасны дараа, товших хөдөлгөөнийг найман тоотоор хийнэ.

Толгой байлаа гэхэд найман удаа тогшино гэсэн үг. Дараа нь жаахан доошлоод духны хэсгээ найман удаа тогшино. Үүний дараа хацраа гэх мэтчилэн дээрээс нь доошоо хүртэл биеэ алгадаж, товшино гэсэн үг.

Бидний бие баруун, зүүн хэсэгтэй. Биеийн баруун талд сүръяа буюу халуун, зүүн талд чандра буюу хүйтэн энергийг бий болгодог энергүүд оршдог. Таны зүрх өвдөж байна гэвэл таны хүйтэн энерги ихэссэн гэсэн үг.

Элэг бол халуун эрхтэн, баруун талд оршдог, ямар нэгэн өвчлөлтэй байна гэвэл таны сүръяа тал гэмтсэн гэсэн үг.

Сүръяа талын гэмтлээ засахын тулд зүүн талаа алгадан тогших хэрэгтэй. Биеийнхээ дээрээс доошоо явуулсаар байгаад хамгийн сүүлд улан дээрээ товшино.

Хийж дуусчихаад босоод гүнзгий амьсгал авч, гаргана.

Энэ дасгалын тогтмол хиймэл биеийн бүх эсийг сэргээдэг. Эсүүдээ сэргээхгүй байхаар, таны бие залхуурч, бүтээлч байдал буурдаг хэмээж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Мөнхсайхан: Бусад иргэдэд ДОХ-ын халдвар халдсан эрсдэл байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна

Цэргийн төв эмнэлэгт бөөрний диализын аппаратад орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан. Тус иргэн нас

2024-11-21

Оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин ЭМД-д хамрагджээ

ЭМДЕГ-аас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140,570 гаруй малчин иргэнийг ЭМД-д бүрэн хамрууда

2024-11-14

Туул, Сэлбэ, Улиастай голын уснаас бүгдээс нь хүний өтгөнд байдаг гэдэсний савханцар илэрч байна

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн ши

2024-11-14