“COVID-19”-ийн халдвар авсан хүнд эмнэлзүйн ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

2020-04-22 1060 0

“COVID-19”-ийн халдвар тухайн хүний биеийн ерөнхий байдлаас хамааран янз бүрийн шинж тэмдгээр илэрч буй. ОХУ-д л гэхэд балархай шинж тэмдэгтэйгээр илрэх тохиолдол түгээмэл байгааг мэдээлсэн. Ихэнх тохиолдолд халуурах, толгой эргэх, ханиалгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа.

Манай улсад бүртгэгдсэн тохиолдлуудад ихэнхдээ:

-Хоолой өвдөх- 64.7 хувь

-Гүйлгэх, Толгой өвдөх, Хамар битүүрэх, Ханиалгах – 41.2 хувь

-Халуурах- 35.3 хувь

-Булчин өвдөх- 29.4 хувь

-Ядрах, Бөөлжих- 23.5 хувь

-Амьсгал давчдах-17.6 хувь

-Амт, үнэр мэдрэхгүй болох-16 хувь

-Үе мөчөөр өвдөх, дотор муухайрах, жихүүдэс хүрэх, нус гоожих-5.9 хувьтайгаар эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа аж.

Тэгвэл ДЭМБ-аас тус өвчний шинэ шинж тэмдгийг зарлажээ. Халдвар авсан хүний гар, хөлийн хуруу, хамрын үзүүрт улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүгэсэн арьсны өөрчлөлт гарч байна. Үүнийг “COVID-19” халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж ДЭМБ-аас мэдээллээ. Мөн дээрх шинэ шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдэд илэрч байна гэсэн байна.

Гадны улс, оронд бүртгэгдсэн тохиолдлуудад илэрч буй бусад эмнэлзүйн шинж тэмдгүүд:

Халдвар авсны дараа:

1-2 хоногт халуурах, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэг.

3-4 хоногт хоолойн өвдөлт нэмэгдэж, хоолой сөөх, юм залгихад хөндүүрлэх зовуурь.

5 дахь хоногоос халууралт аажмаар нэмэгдэж, толгой эргэх дотор муухайрах, хөдлөхөд хэцүү болох зовуурь.

6 дахь хоногоос хуурай ханиалгах, дотор муухайрах, ядарч сульдах.

7-8 дахь хоногт амьсгалахад цээж хөндүүрлэх, бие сульдах шинж тэмдэг илүү давамгайлж байгаа ба энэ үед хуурай ханиалга нь цэртэй болох.

8 дахь хоногоос биеийн байдал улам хүндэрч, цээжээр өвдөж халууралт тогтвортой нэмэгдэх гэсэн эмнэл зүйн шинж тэмдгүүд давамгайлж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 33 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14859 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11951

2026-05-05

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16