Дэлхийн банкны 30 сая ам.долларын зээлийн мөнгөнөөс малчдад 100 мянган төгрөг тараажээ

2023-03-28 591 0

Монгол Улс гадаад өрийнхөө 44.1 хувийг төсвийн алдагдал нөхөхөд зориулж байгаа ажээ. Үүний зэрэгцээ гадаад зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байна гэж Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир ярив.

Түүний Eagle телевизэд ярьснаар,  ХААН бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах Дэлхийн банкны 30 сая ам. долларын зээлийн төслийн зориулалтыг өөрчилж, 2021 оны сонгуулийн өмнө малчдад 100 мянган төгрөг болгон тараажээ.

2021 оны тавдугаар сард гүйлгээний утган дээрээ “Засгийн газар” гэсэн 100 мянган төгрөг малчдын дансанд  орж, энэ талаар eguur.mn сайт тухайн үеийн НХХ-ийн сайд А.Ариунзаяагаас тодруулж байжээ. Тэгэхэд А.Ариунзаяа сайд “Дэлхийн банкнаас малчин өрхөд 100 мянган төгрөг олгож байгаа. Малчдын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчин өрхөд дэмжлэг өгч байгаа юм уу гэж ойлгосон. Ямар нэгэн зээл бол биш. Эргэн төлөгдөхгүй” гэж хариулж байжээ. Энэ мэдээг ЭНД

Гэтэл чухамдаа энэ нь Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөс 2019 онд баталсан  Монгол Улсын мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг сайжруулах төслийг санхүүжүүлэх 30 сая ам.долларын зээлийн мөнгө байжээ. ХАА-н салбарт үнэ цэнийн хэлхээ бий болгох, ажлын байр олноор бий болгох,   хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад уг зээлийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байсан байна.

Уг төслийн зээлийг 2020 оны нэгдүгээр сард УИХ дэмжжээ. Тухайн үед Төсвийн байнгын хорооны хурал дээр тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “14 аймгийн 150 суманд мал эмнэлгийн лабораторийг сайжруулах томоохон арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь малчдын үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын байгууллагын шаардлага, стандартад нийцэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, цаашлаад халдварт өвчнөөс ангид бүс нутгийг баталгаажуулахад чиглэж байна” хэмээн хэлж байжээ.

Уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг эхний 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, бусад шимтгэл 1,25 хувь.

Уг 30 сая ам.долларын зээлийн үлдсэн мөнгөөр үхэр ээмэгжүүлэх ажил хийнэ гэдгээ саяхан ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдэгдсэн. Тэрээр “Энэ хавар 5.5 сая үхрийг бүгдийг нь ээмэгжүүлж, цахим бүртгэлд оруулна. Ингэснээр үхрийн мах аль аймгийн аль сумаас ирсэн гэдэг гарал үүсэл нь тодорхой болно. 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг шаардлагатай” гэж хэлсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19