Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй ахмадуудад үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг сайд нарт үүрэг болгов

2020-03-04 760 1

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй ахмадууд болон “Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг батлах байв.

Улмаар тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй ахмадууд болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нар болон  “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгов. Мөн “Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг баталлаа.

Асрамжийн газруудад хөрөнгө оруулалт тааруу, санхүүжилтийн механизм зохистой биш, барилга, тоног төхөөрөмж муудсан зэрэг нь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, тав тухтай орчин бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Асруулж байгаа ахмадуудын хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлыг нормативын дагуу олгодоггүй, инфляцийн түвшинтэй уялдуулж индексжүүлдэггүй бөгөөд 2014 оноос хойш шинэчлэлгүй өнөөг хүрчээ. Асруулагчдын хувцас, ариун цэврийн хэрэгсэл, бусад зүйлийг худалдан авах, хувийн хэвшлийн асрамжийн газарт санхүүжилт олгохдоо сонгон шалгаруулалт явуулдагаас хугацаа алдаж, энэ хэрээр асрамжийн газруудын үйлчилгээ доголдоход хүрдэг.  Мөн асруулагчид, ялангуяа алслагдсан газарт байх хүмүүс II, III шатны эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ач тусыг бараг хүртдэггүй байна. Асрамжийн газруудын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин бага, нийгмийн баталгаагүй зэргээс болж тогтвортой ажиллах хүнгүй болжээ. Иймээс хууль, эрх зүйн орчин, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж, чанар зэргийг цогцоор нь сайжруулахын тулд дээрх хөтөлбөрийг баталжээ. Хөтөлбөрийг 2020-2023 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07

Таван шалгуураар нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас нийслэл хотод олгох тээврийн хэрэгслий

2024-11-07

Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт

2024-11-06