ЗӨВЛӨМЖ: Саналаа хэрхэн өгөх вэ?

2021-06-08 758 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-ний өдөр 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор сонгогч бүр өөрийн харьяаллын дагуу хэсгийн хороодод хуваагдсан, түүний дагуу саналаа өгнө. Сонгогчдод зориулан Сонгуулийн ерөнхий хорооны бэлтгэсэн зааврыг хүргэж байна.

Сонгууль өгөх явцад баримтлах халдвар хамгааллын дэглэм:

  • Хүн хооронд 1.5 метрээс дээш зайд зогсоно
  • Биеийн халуунаа хэмжүүлэн, гараа ариутгаж дотогш нэвтрэнэ
  • Иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээгээ шалгуулж, хорооноос олгож буй нэг удаагийн бээлийг өмсөнө
  • Саналаа өгч дууссаны дараа нэг удаагийн бээлийгээ тайлж, хогийн саванд хийнэ

Насанд хүрээгүй хүүхэд дагуулж ирэхгүй байх, амны хаалтаа зүүж ирэхийг анхааруулж байна.

Сонгуульд саналаа өгөх заавар:

  1. Иргэний бүртгэлийн ажилтан хурууны хээгээр нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхийг шалгана. Зөрчилгүй бол танд сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
  2. Хурууны хээгээр шалгах боломжгүй, бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй бол иргэний үнэмлэхийн мэдээллээр бүртгэлтэй эсэхийг тулган шалгана. Тиймээс иргэний үнэмлэх эсвэл түүнийг орлох бичиг баримтаа заавал авч очоорой.
  3. Бүртгэлийн хуудсаа хэсгийн хорооны ажилтанд өгч, саналын хуудсаа саналын нууцлалыг хадгалах хавтасны хамт авна.
  4. Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтанд гарын үсгээ зурна.
  5. Санал тэмдэглэх бүхээгт очиж, саналын хуудасны зааварт заасны дагуу саналаа нууцаар тэмдэглэнэ.
  6. Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж тэмдэглэгээг хийнэ
  1. Саналын хуудсаа зориулалтын хавтасанд хийж, санал авах төхөөрөмж рүү очин саналын хуудсаа уншуулна.
  2. Саналын хуудсаа төхөөрөмжинд уншуулахдаа хавтаснаас заавал гаргах шаардлагагүй, хавтасны хоёр талаас барьж төхөөрөмжид тулгахад саналыг хуудсыг автоматаар татаж авна. Ингэснээр таны саналын нууцлал бүрэн хадлагдана. Ингэхдээ санал тоолох төхөөрөмжийн дэлгэцэд “Саналын хуудас амжилттай уншигдлаа” гэсэн бичиг гарч иртэл түр хүлээх хэрэгтэй.

Сонгогч эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл, боловсролын түвшнээс шалтгаалан саналаа өгч чадахгүй бол өөрийн итгэмжилсэн  иргэний туслалцааг авч болно.

Санал өгсний дараа саналаа өгснийг тань илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг зааврын дагуу хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна

Ерөнхий сайдын дэргэд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15