Төрийн ордонд гарсан үзэсгэлэн ба сүйтгэгдсэн урлагийн бүтээл

2020-02-09 1689 1

Чих толгой чирч явахад чивтэй чавганц үзнэ гэдэг үнэн үг бололтой. Хэдэн өдрийн өмнө Монгол Улсын төрийн ордонд хар зах нүүгээд ирэв үү гэлтэй юм болов. Яг тэр үеэр Хятадад дэгдсэн коронавирүсийн халд­вараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны сургууль цэцэр­лэгийг өмчийн хэлбэр харгал­­захгүйгээр хичээл­лэхийг хориглоод байсан үе. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг ч хориглосон. Гэтэл энэ шийдвэр Ч.Улаан сайдын удирдсан яаманд, Төрийн ордонд хамааралгүй байв бололтой. Яамны зүгээс “Аль эрт зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ажил“ хэмээн тайлбарлана лээ. Тодруулбал, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадагшаа урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих үүднээс эх оронч худалдан авалт зохион байгуулж байгаа хэмээсэн. Ямартаа ч эсгий углаашнаас эхлээд дээл хувцас зарж Төрийн ордныг худалдааны цэг болгов. Болдог юм болдгоороо болог гэхэд өнөө хэдэн оролцогчид нь төрийн ордны хананд хадаас хатган бараа сэлтээ зүүжээ. Тэр нь зүгээр ч нэг хана бус. Үнэ цэнэтэй, дахин давтагдашгүй урлагийн бүтээл байж таарлаа.


Төрийн ордны Их танхимын хойд хананы хадаасанд сэгчүүлсэн энэхүү бүтээл нь “Манай эх орон” нэртэй аж. Уг хивсний урт нь 20 метр, өргөн нь 2,8 метр. Хивсний зураг дизайныг ардын зураач Б.Гомбосүрэн гаргаж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнпилийн удирд­лагаар гар урлалын үйлдвэрлэлийн 20 хивсчин 1980-аад оны эхээр 2 сар гаруй хугацаанд урлан нэхсэн гэх юм билээ.

Сонирхолтой нь, Ч.Улаан сайдын анхны эхнэр Буд эл бүтээлийг гардан хийлцэж байсан хүний нэг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10