МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх онд 550 мянган төгрөг болно

2022-10-05 564 0

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2023 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна.

2023 оны улсын төсийн төсөлд дараах саналуудыг хүргүүлжээ:

  • Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосонтой холбогдуулж 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх
  • Төрийн төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллагсдын цалинг 2023 онд тодорхой үе шаттайгаар 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт  тусган хэрэгжүүлэх
  • Банкны хэрэглээний зээ , цалингийн зээлийн хүүг бууруулах

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар “Цалин хөлсийг дор хаяж 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага байна. Нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно. Бид 550 мянган төгрөг гэж тооцох үед ам.долларын ханш 2900 төгрөг байсан. Гэтэл одоо ханш хэд байгаа билээ. Нэг цагийн хөдөлмөрийн хөлсний үнэ 60-70 цент хэвээрээ байна, нэг ам.долларт ч хүрэхгүй байна.

1.5-2 сая төгрөгийн цалин амлаад байхад ажил хийхгүй байна гэсэн судалгааг гишүүд, дарга нар хаанаас гаргаад ирэв ээ. Бэлэн хоёр сая төгрөгийн цалин өгөх чадалтай ААН-үүд маш цөөн байгаа. Дундаж цалингаа хоёр сая төгрөг болгочихвол монгол залуучууд ажиллана. Нэг саяын цалин амлачихаад талыг нь өгдөг, өглөөний үүрээс шөнө хүртэл ажиллуулж, боол мэт ажиллуулдаг хандлага бий . Хөдөлмөрийн зах зээл дээрх ихэнхи ажлууд дунджаар 550 мянган төгрөгийн цалинтай байгаа. 550 мянган төгрөгөөр яаж амьжиргаагаа залгуулах вэ. 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 650 мянга, 2023 онд 850 мянга болгоё гэж санал олон компаний дампуурчихна гэж байсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр гал гарсан. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт з

2025-04-15

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

"Но-той ногоон" буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ган

2025-04-10

БЭТ Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ. Ж.Батзандан энэ

2025-04-04