Давс давсалсан хүнс ихэдвэл зүрх, чихэр чихэрлэг хүнс их хэрэглэвэл бөөрөнд асуудал үүснэ

2021-11-01 905 0

ХЯТАДЫН СУУТ ДОКТОР СУНЬ СЫМЯОГИЙН ЗӨВЛӨГӨӨ

Агуу эм зүйч Сунь Сымяо гэх энэ хүн 100 гаран насалсан бөгөөд бүр өтөл насандаа ч амьдралын эрч хүч дүүрэн байсан гэдэг. Түүний бичсэн ” Цянь Цзинь Яо Фан” буюу “Мянган алтан жор” хэмээх ном-сургааль нь хэд хэдэн үеэр эмч нарын гарын авлага болсоор ирсэн юм.

Түүний “Өөрийгөө хөгжүүлэх” хэмээх бүлэгт ”Хэн өөрийгөө оюун ухааны хувьд хөгжүүлж, буянт үйлс хийж байна тэр хүн хэзээ ч хүнд өвчин тусаж тарчлахгүй, ядуурч хоосрохыг үздэггүй” хэмээжээ.

Энэ бол эрүүл явахын үндсэн зарчмуудын нэг. Өөрийгөө ухамсар оюун санааны хувьд хөгжүүлж бэхжүүлэн хуурамч биш жинхэнээсээ өгөөмөр ёс зүйтэй болоход хугацаа шаардагдана.

ХООЛЛОЛТОНДОО БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Хоол ба унд нь биеийн цусны болон амьсгалын хүчийг тэжээж, биеийг хүч чадалтай байлгаж,амьсгалын хүч нь мөчнүүийг бэхжүүлэн тэжээж байдаг. Тэгэхээр зөв хоол тэжээл нь эрүүл биетэй байх үндэс юм.
Зөв хооллолтын үндсэн утга учир нь үндсэн хоол тэжээл нь ургамал ногоо бөгөөд амьтны гаралтай хүнс зөвхөн нэмэлт бүрдэл юм.

Хооллолтын бүрэлдэхүүн:
• 70% чанасан үр тариа
• 15% жигнэсэн ногоо
• 5% түүхий ургамлын хүнс
• 5% мах эсвэл загас
• 5% сүүн бүтээгдхүүн  эдгээрээс бүрдсэн байхаар хичээх хэрэгтэй.

Амьтны гаралтай хүнс нь булчин шөрмөсийг хүчтэй болгож,ясыг бэхжүүлдэг авч заавал хэмжээг хянаж, ихээр хэрэглэх шаардлагагүй

Бусад амтыг дарсан хүчтэй амтанд дагнан дурлахгүй байх
• Хэрэв хүчиллэг хүнс их хэрэглэвэл, дэлүү гэмтэнэ
• Хэрэв гашууныг ихээр хэрэглэвэл, уушиг гэмтэнэ
• Хэрэв хурц халуун ногоо ихээр идвэл, элгэнд халтай
• Хэрэв давс давсалсан хүнс ихэдвэл, зүрх гэмтэнэ
• Хэрэв чихэр чихэрлэг ихээр хэрэглэвэл, бөөрөнд асуудал үүснэ.

Дараа нь хэтэртлээ идэхгүйн тулд хэт их өлстөлөө явж болохгүй.
Эрүүл мэндээ хадгалья гэвэл хүчтэй өлсөхөөсөө өмнө идэж байх, ундаасч цангахаасаа өмнө ууж байх хэрэгтэй. Удаан тэвчиж явалгүй ойр ойрхон, бага багаар идэж байх хэрэгтэй. Дараа нь нэг дор ихээр идэх нь хоол боловсруулалтыг хүндрүүлдэг. Цатгалан байхдаа өлсгөлөнг мэдэрч, өлсгөлөн байхдаа цатгаланг мэдэрч байх хэрэгтэй.

Виног хэтрүүлэн ихээр хэрэглэх нь насан туршдаа хамт явах олон өвчнүүдийг үүсгэдэг. Олонтаа хэтрүүлэн идсэнээр хэзээ ч арилшгүй өөхний бөөгнөрлийг, байн байн цангаж хэт их ууснаар биеийн шингэний эргэлтийг гэмтээх шингэний өтгөрлийг биед үүсгэхэд хүргэнэ. Өглөөг будааны кашаар эхэлж, оройд бага идэхэд зүгээр. Түүхий хүнс, хурц үнэртэй хүнсийг бага хэрэглэ.

Хэт халуун хоол хүнс хэрэглэхэд яс гэмтэж байдаг бол харин хэт хүйтэн бол булчин шөрмөс гэмтэх аюултай. Халуун нь уруул түлэхгүй, хүйтэн нь шүд ташихгүй байх хэрэгтэй. Хэт халуун эсвэл хэт хүйтэн хоол хүнс эрүүл мэндэд муу. Хоол идэх үеэр их ярих нь нуруу, цээжний ясанд өвчин үүсгэдэг. Хоол идэхийн өмнө алгаараа нүүр, гэдсээ илэх, харин хоолны дараа явган явах нь тустай.

Эх сурвалж. Фитхакер
Орчуулсан. Ц.Ганцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Мөнхсайхан: Бусад иргэдэд ДОХ-ын халдвар халдсан эрсдэл байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна

Цэргийн төв эмнэлэгт бөөрний диализын аппаратад орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан. Тус иргэн нас

2024-11-21

Оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин ЭМД-д хамрагджээ

ЭМДЕГ-аас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140,570 гаруй малчин иргэнийг ЭМД-д бүрэн хамрууда

2024-11-14

Туул, Сэлбэ, Улиастай голын уснаас бүгдээс нь хүний өтгөнд байдаг гэдэсний савханцар илэрч байна

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн ши

2024-11-14