Шөнийн цагаар иргэдийн болон замын хөдөлгөөнд хяналт тавин, хязгаарлана

2021-03-13 1224 0

УОК хуралдаж, гуравдугаар сарын 15 буюу ирэх даваа гарагаас эрсдэлийн түвшинг нэг шат ахиулж буюу улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатайгаар шилжүүлэхээр болов. Мөн энэ хугацаанд шөнийн цагаар иргэдийн болон замын хөдөлгөөнд хяналт тавин, хязгаарлахаар болжээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Шөнө, орой үдшийн цагийн хуваарьт хязгаарлалт хийнэ. Үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана. 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хяналт, хязгаарлалт тавьж ажиллана.

Ингэхгүй бол шөнийн цагаар архидах согтуурах, олноороо цугларах, гэмт хэрэг гарах тохиолдлууд байна.

Өдрийн цагаар ажил, амьдралаа хэвийн шахуу үргэлжлүүлнэ. Харин шөнийн цагаар хязгаарлалт хийнэ” хэмээн ярив.

23:00-06:00 цагуудын хооронд иргэд болон замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас нь дараа нь олон нийтэд хүргэнэ гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10