Л.Бямбасүрэн: Урьд нь 3000 эмч жор бичдэг байсан бол одоо 6000 гаруй эмч бичдэг болно

2020-11-03 927 0

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн:

Өчигдрөөс хөнгөлөлттэй эмийг олгож эхэлсэн. Эмийн санхүүжилт урьд өмнөх жилүүд шиг сарын эхэнд дуусахгүй. Тийм учраас эхний 1-2 хоногт эмээ бичүүлж авахгүй бол санхүүжилт дуусчихна гэсэн зүйл байхгүй гэдгийг дахин давтан хэлье. Урьд нь 3000 эмч бичдэг байсан бол одоо 6000 гаруй эмч бичдэг болно” гэв.

Өрх дээр хянагдах боломжгүй, оношоо нарийн тодруулж байж уух эмийг лавлагаа шатанд бичнэ

 ЭМДЕГ-ыг төлөөлж Тусламж үйлчилгээний чанарын газрын дарга Х.Сувд-Эрдэнэ:

Жор бичих эрхтэй эмч нарыг A,B,C,D гэж ангилсан. ЭМЯ-аас баталж  гаргадаг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт дээр анхан шатны эмч нар энэ л эмийг бичнэ, хоёрдугаар шатны эмч нар энэ эмүүдийг бичиж болно гээд заагаад өгчихсөн байдаг. Энэ ангиллын дагуу ийшээ оруулсан.

Даралтны эмийг өрх дээр нь бичих боломжтой болсон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилсэн байна уу, түүнийг нь дагаж санхүүжилт олгох шинэ заалт орсон. Манай улсын эмч нар Олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу өвчтөнөө эмчлэхээр болсон.

Өрх дээр хянагдах, эмчлэгдэх боломжгүй, оношилгоо шинжилгээ хийлгэж, оношоо нарийн тодруулж байж уух ёстой эмийг зөвхөн төрөлжсөн лавлагаа шатлал дээр нь эмч нь бичих зохицуулалтууд орсон.

III шатлалд хийдэг эмчилгээг тэндхийн эмч нар л бичнэ. III шатлалдаа оношоо тогтоолгосны үндсэн дээр л тэр өвчтөн эмчлэгдэнэ. Тэнд хийдэг оношилгоог өрх дээр хийгээгүй байж өрхийн эмч хянах боломжгүй.

Яг өнөөдрийн байдлаар A,B,C,D гэж ангиллыг хатуу мөрдөхгүйгээр бүх шатны эмч нар жор бичих эрхийг нээсэн. Гэхдээ цаашдаа энэ зарчим руугаа явна.

ЭМДЕГ-ын МТХ-ын дарга Х.Бат-Оргил:

Хурууны хээ хүндрэл учруулж байна гэдэг асуудлыг тавьж байна. Хэвтрийн буюу асаргаанд байдаг хүмүүс өрхийн эрүүл мэндийн төвдөө асаргаанд байдаг гэдгээ өгөх ёстой. Өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ хүмүүс хуруугаа уншуулах боломжгүй гэсэн судалгааг ирүүлж байгаа. Одоогоор 19600 хүний бүртгэл байна.

Анх жор бичигдэх үед л хурууны хээг шаардана. Эмийн сан дээр очиж дахиад хуруугаа уншуулах шаардлагагүй. Хяналтын дугаар, регистрийн дугаараа хэлээд жороороо үйлчүүлнэ.

Нийслэлийн 2,3 дугаар шатны жор бичих эрхтэй эмч нарын нэр бүрэн ирэхгүй байна. Эрх нь цахим системд ороогүй учраас жор бичих боломжгүй болж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18