Ид шидэнд итгэдэг Кадоно Эйко

2019-12-26 1268 0

Шулам болохоор суралцаж буй бяцхан шидтэн Кики үсэрхэг найзынхаа хамт төрсөн гэрээсээ гарч шинэ хотод ирж хэрхэн шинэ амьдралтай танилцаж, дасан зохицож буй тухай өгүүлэх “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” анимейшнийг үзээгүй, мэдэхгүй хүн гэж үгүй байх. Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа тус киноны зохиолыг бичсэн Японы зохиолч  Кадано Эйког танилцуулж байна.


“Хүн болгонд дор хаяж нэг ид шид байдаг гэдэгт итгэдэг” хэмээн өдгөө 84 настай Кадоно Эйко хэлжээ. Ингэж хэлэх үед түүний нүдэнд оч гялалзах шиг л харагдаж байлаа.

Хүүхдийн зохиолч Кадоно Эйко 1935 оны нэгдүгээр сарын 1-нд Токио хотноо мэндэлжээ. Өдгөө гурван эриний нүүрийг үзэж буй зохиолч дэлхийн хоёрдугаар дайны үед арваадхан насандаа Японы хойд муж руу шилжин суурьшсан байна.

Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад тэр тавдугаар ангид суралцаж байсан ба тэр л үед “дайсны хэл” гэгддэг байсан англи хэлийг сонирхон судалж эхэлжээ. Ингээд Васэда их сургуульд элсэн орж, Английн уран зохиолоор мэргэшиж, сургуулиа төгсөөд хэвлэлийн компанид ажиллах болжээ. Тэр 23 настайдаа айлын эхнэр болж, удалгүй нөхрийнхөө хамт Бразил руу цагаачилсан байна. Багаасаа л уран зохиолд дуртай байсан Эйко дайны хүнд хэцүү цагт ээжийгээ алдсан уйтгар гунигаа ном зохиол уншин нимгэлж, өөрийгөө тайтгаруулдаг байжээ.

Бразилд очтол түүний шимтэн байж сурсан англи хэл нь тэнд ямар ч хэрэгцээгүй болохыг мэдээд тэр их сэтгэлээр унажээ. Гэхдээ тэр бууж өгсөнгүй, гэрийнх нь ойролцоо амьдардаг 12 настай жаалаар португал хэл заалгаж, самба бүжиглэж, хэрэндээ л Бразилын амьдралын хэв маягт дасан зохицохыг хичээсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

БНСУ-д 11 сарын 5-ийг хүртэл үндэсний гашуудал зарлалаа

Бямба гарагийн орой Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд сүнсний баяр тэмдэглэхээр хэт олон хү

2022-10-31

Энэ оны сүүлийн нар хиртэлт өнөөдөр тохионо

Энэ оны сүүлийн нар хиртэлт өнөөдөр /2019.12.26/ тохиох юм байна. Улаанбаатарын цагаар 11.36 ц

2019-12-26

УИХ-ын гишүүд шинэ жил “хэсээд” завгүй явна

Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид Сонгуулийн тухай хуулиа баталснаас хойш хуваарийн дагуу хуралдах

2019-12-26