8-р сараас хүнсний ногооны импортын татвар НЭМЭГДЭХ ҮҮ

2020-04-16 1063 0

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд төмс, сонгино /сармис, улаан лооль, өргөст хэмх/, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийн импортын татвар 20 хүртэл хувь байгааг 30 хүртэл болгон нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ.

Мөн үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь хэмжээг 0 болгохоор заасан байна.

Санал хураалт явуулахад 75.5 хувийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Энэ хуулийн төсөл батлагдвал 2020 оны наймдугаар сарын 1-ээс хэрэгжихээр заасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19