Сургамжит үлгэр: ХООСОН САМБАР

2023-10-08 3681 0

Нэг хүн саяхан нээсэн дэлгүүрийнхээ дээр “Энд шинэ загас зарж байна” гэсэн бичигтэй том самбар байрлуулжээ. Түүнийг харсан найз нь:
-“Энд” гэдэг үг илүүц биш үү? Өөр газар зарж байгаа биш гэж хэлсэнд мань эр “Энд” гэдэг үгээ хусчээ.
Өөр нэг танил нь ирээд:
-“Зарж байна” гэж нурших хэрэг юу байна? Зүгээр өгөхгүй нь ойлгомжтой биз дээ гэж хэлсэн тул уг үгийг танав.
Гурав дахь нөхөр ирээд:
-“Шинэ загас” гэнэ үү? Шинэ л байж таараа шүү дээ. Хэн хуучирч муудсан загас хайж явах вэ гэхээр нь худалдагч зөвлөгөөг дагав. Самбар дээр зөвхөн “загас” гэсэн үг үлдсэн хойно
дөрөвдэх хүн ирээд:
-Хаа холоос үнэртэж байхад “Загас” гэж бичихийн хэрэг юу байна? гэхээр нь үлдсэн ганц үгийг арилгав.
Тэгтэл тав дахь хүн ирээд:
-Дэлгүүр дээрээ хоосон самбар өлгөдөг нь ямар учиртай юм бэ? гэсэнд худалдагч самбараа буулгаж гэнэ.
Удалгүй өөр нэг хүн ирээд:
-Ийм том дэлгүүр нээсэн байж “Энд шинэ загас зарж байна” гэсэн самбар өлгөчих ухаан алга уу? гэжээ.

Бусдын амыг харах тусмаа чи будилж самуурна. Хүн бүхэн өөрийг хэлж, ийшээ ч нэг, тийшээ ч нэг ташуурдана. Тэд чамд муу санасандаа биш байх. Гэвч сайныг санасан ч ухамсаргүй учраас бусдад яах ийхийг зааж явдаг. Ухамсарлаг хүн чиний үйлдлийг залах гэж оролдохын оронд дотоод харааг чинь нээхэд тусалдаг. Юу хийх, хийхгүйгээ чи өөрөө харах учиртай.

Ошо: Агнистын гэгээ…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22