ЦЕГ: “Багш нарыг зодож байгаа” нь Малайзад болсон үйл явдлын бичлэг

2023-09-05 898 0

“Хүүхдийг нь зодсон гэх шалтгаанаар аав нь багш нарыг зодож байна” гэх тайлбар бүхий бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд цацагдсан. 

Тэгвэл тухайн бичлэг нь энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр Малайз улсад болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, уг бичлэг  Малайз улсын хүүхэд асрах төвд дөрвөн настай хүүг багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV дэх камерт өртжээ. Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн хоёр багшийн биед халдсан байна.

Иргэдийг цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10