ОУАЭА-аас амны хаалтаас бусад хувийн хамгаалах хэрэгслийг цацрагаар ариутгах нь үр дүнтэй гэж мэдэгджээ

2020-05-19 1295 0

1950-аад оны сүүл үеэс нян, бактери, вирус, мөөгөнцөр, спор зэрэг бичил биетнийг устгах зорилгоор эмнэлгийн хэрэгслийг цацрагаар ариутгах аргачлалыг ашиглаж эхэлжээ. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хэрэгслүүдийн 50 орчим хувийг буюу бээлий, тариур, нэг удаагийн хамгаалах хувцсыг  хэрэглэхийн өмнө гамма, электрон, рентген цацраг туяагаар ариутгадаг.

“COVID-19” цар тахлын энэ үед олон оронд галын шугам дээр ажиллаж буй эмч мэргэжилтэн, ажилтнуудад ХХХ (Хувийн Хамгаалах Хэрэгсэл)-ийн хомстол  хүндрэл учруулж байгаа билээ.

Тэгвэл ОУАЭА-аас өндөр эрэлттэй байгаа ХХХ-ийг цацрагаар ариутгах нь үр дүнтэй, хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал гэдгийг мэдэгдээд байна. Гэхдээ шүүлтүүрийн чанарыг сулруулдаг учраас тодорхой төрлийн амны хаалтыг цацрагаар ариутгахыг гишүүн орнууддаа зөвлөхгүй харин бусад ХХХ-г үргэлжлүүлэн ариутгах хэрэгтэйг сануулжээ.

ОУАЭА хэд хэдэн улсын хүсэлтийн дагуу эмнэлгийн ажилтнуудын хэрэглэдэг N95, FFP2 төрлийн амны хаалтыг гамма болон электрон цацрагаар ариутгасан Франц, Израиль, БНСУ, Польш, АНУ зэрэг улсуудын судалгааны хүрээлэнгийн туршилтын үр дүнгээс шүүлтүүрийн шүүх чадварыг бууруулж байна гэсэн дээрх дүгнэлтийг гаргасан байна.

Тухайлбал, электроноор ариутгалын туршилт хийсэн Өмнөд Солонгос улсын Атомын энергийн судалгааны хүрээлэнгийн цацрагийн дэвшилтэт технологийн хэлтсийн дарга Бюнгнам Ким “Вирус, бактерийг устгахад шаардагдах 24 кГрей цацраг туяа нь маскны бүтцэд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаагүй боловч шүүлтүүрийн шүүх чадамж муудаж байна” гэсэн бол Франц улсын ARC-Nucleart лабораторийн ахлах судлаач Лаурен Кортелла “Электростатик шүүлтүүртэй FFP2 масканд бага тунтай гамма цацраг шүүлтүүрийн ажиллагааг бууруулах нөлөө үзүүлсэн” гэжээ.

Гэхдээ зарим улс орнуудад даавуун амны хаалтыг цацрагаар ариутгаж байна. Бразил улсын Цөмийн эрчим хүчний хүрээлэн орон нутгийнхаа оёдолчдын үйлдвэрлэсэн нэхмэл 50 000 ширхэг маскыг цацрагаар ариутган тараасан байна.

Эх сурвалж: https://www.iaea.org/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улаанбурхан өвчин хоногт 32 тохиолдлоор нэмэгдсэн байна

Нийслэлийн хэмжээнд 2025 оны 04 дүгээр сарын байдлаар нийт 6 цэцэрлэг, 32 ерөнхий боловсролын сургуу

2025-05-04

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.Адилсайханыг томиллоо

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт а

2025-05-02

Өмнөговь аймагт 200 орчим хүн хоолны хордлого авч, 150 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хоолны хордлогын сэжигтэй тох

2025-04-11