Л.Энх-Амгалан: 2022 оны хичээлийн жилийн хамгийн том зорилт бол хичээлийн хоцрогдлыг арилгах

2021-06-17 3403 3

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 12 мянга. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургана.

80 сургууль, 80 цэцэрлэгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад дэмжлэг үзүүлэх сургалтын хэрэгслээр хангасан. Цаашид 140 сургууль, 140 цэцэрлэгийг энэ чиглэлээр нэмнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үеийнхэнтэй нь хамт сургах тал дээр анхаарна. Гэрээр байгаа, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тухайн хүүхдүүдэд явуулын багш ажиллуулах асуудал байж болно гэж үзэж байгаа.

Сонсголын болон харааны бэрхшээлтэй, аутизмтай 1,200 орчим хүүхэд бий. Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн хүрээнд эдгээр хүүхдүүдийг сургана.

Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. 2022 оны хичээлийн жилийн хамгийн том зорилт бол хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдэд тусгайлсан зорилтот арга хэмжээ явуулна. 

Боловсролын бүх түвшинд нийтээр нь хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ” гэсэн мэдээллийг өглөө.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • хөтөлбөр гээд л хэнд ч хэрэггүй баахан цаас үйлдвэрлэдэг ажлыг болимоор бна.  Өнгөрсөн жил тв хичээлийг  ном болгож хэвлэх ямар ч шаардлага бгаагүй. Бөөн үргүй зардал 

  • Багшийн ажил их хэцүү болж бна. Мэргэжлийн хяналтын шалгалт гэж том хадны мангас мөн дээрээс нь есөн шидийн шалгалтууд  дарнааа 

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04