Нүүрс ус бага хоолыг тогтмол хэрэглэснээр батга арилж, арьс эрүүлжинэ

2021-05-04 1806 0

Нүүрс ус бага хоол таны арьсыг цэвэрхэн болгоно гэдгийг сонсоод гайхаж магадгүй. Эмнэл зүйн судалгаагаар нүүрс усны хэрэглээ нүүрээр батга шавах гол шалтгаан гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулах болсон. Нүүрс усаа хязгаарласнаар арьсны эрүүл байдал сэргэж, цаашид батга гарахаас сэргийлэх боломжтой юм.

Батга яаж үүсдэг вэ?

Батга нь арьсанд явагдах олон хариу урвалын улмаас үүсдэг. Арьсны гадна давхаргад байрлах тосны булчирхай нь үсний уутанцартай холбогддог. Эдгээр булчирхайнууд үс, арьсны эсүүдийг тослог байлгах тослог бодис ялгаруулдаг. Арьсны эсүүд энэ тослог бодисоор байнга тэжээгдэж, солигдож байдаг. Батга үүсэхэд энэ үйл ажиллагаа алдагддаг. Эр бэлгийн андроген даавар ихэссэнээр тослог бодисын ялгаралтыг нэмэгдүүлж, арьс тослогтдог. Мөн арьсны эсүүд нэмэгдэж, хэвийн байдлаар тэжээгдэж чадахгүйгээс болж үхждэг. Эдгээр эсүүд илүүдэл тослог бодисоор бөглөрдөг. Ингээд нян орж үрждэг. Арьс ашигтай нянгаараа нянгийн тэнцвэрт байдлаа хэвийн барьж байдаг. Жишээ нь, P.Acnes нян үсний уутанцарын гүнд байрладаг ба арьсны гадна давхаргад бага хэмжээтэй байдаг. Батгатай хүмүүст P.Acnes нян илэрхий олшроод, үрэвсэл үүсгэж, цагаан толгойтой батга, идээт, уйланхайт батга үүсдэг.

Батга арилгах хооллолтын зөвлөгөө

  • Өөхлөг загас байнга хэрэглэнэ. Загасанд урт гинжин холбоост омега-3 өөхний хүчил агуулагддаг тул үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Иймд батга арилгахад тустай. Яргай загас, хар амар загас, май загас, сардин, анчоус загас шилдэг хүнс юм.
  • Нүүрс ус бага хүнсний ногоо иднэ. Ногоон навчит ногоонууд дааврын зохицуулгыг дэмжиж, арьсны эрүүл байдлыг хангадаг.
  • Цагаан идээний хэрэглээг багасгана. Цагаан идээ инсулин ба инсулин төст өсөлтийн факторыг нэмэгдүүлж байсан судалгаа бий. Ялангуяа тослоггүй сүү батгыг нэмэгдүүлдэг. Бяслаг зарим хүмүүст мөн батганы асуудал үүсгэж болно.
  • Ногоон цай ууна. Ногоон цай нь EGCG антиоксидантын гол эх үүсвэр. Дунд зэргийн болон батгашил ихтэй эмэгтэйчүүдэд ногоон цайны ханд батгыг мэдэгдэхүйц багасгаж байсан тухай 2016 оны судалгаа бий.
  • Хар шоколад идэхгүй, эсвэл бага иднэ. Хар шоколад идэх нь батганд нөлөөгүй гэж үздэг байсан боловч 2016 оны судалгаа чихэргүй, 99% хар шоколад эрэгтэй хүнд батгашилтыг дордуулж байгааг харуулсан. Иймд шоколадны хэрэглээгээ багасгах нь аюулгүй.
  • Нүүрс ус бага, шинэ хүнс хэрэглэхэд анхаараарай. Чихэр, цардуулгүй хүнс идэж байгаа ч гэсэн та арьсанд сөрөг нөлөөтэй орц найрлага бүхий бүтээгдэхүүн хэрэглэж байж болох юм. Боловсруулсан хүнс голдуу сахар, эрдэнэшишийн сироп, нэмэлт амт, үнэр оруулагч агуулдаг учраас инсулины хэмжээ нэмэгдэж, үрэвсэл сэдэрч болно. Аль болох шинэ хүнс хэрэглээрэй. Шошгыг сайн уншиж бүтээгдэхүүнээ авч байгаарай.
  • Хооллолтондоо заримдаа эргэлзэх хэрэггүй. Нүүрс ус бага хоол идсэний дараа батгашилтын байдал дордсон талаар зарим хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ нь түр зуур илэрнэ. Нүүрс ус бага хоолоо удаан хугацаанд идсэнээр батга арилж, арьс эрүүлжинэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Монгол шатар” үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд "Монгол шатар" тусгай үзэсгэлэн үзмэрүүдээ дэлгээ

2024-12-02

Энэ сард “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно

МҮБХ-оос 12 дугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна. 07-нд 13

2024-12-02

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-12-01