Орон нутагт ажиллаж буй багш нарт дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох санал гаргав

2020-12-16 1390 5

Хэнтий аймгийн 17 сумын 27 цэгээс нийт 135 багш Боловсролын багц хуулийн төслийн талаар санал хэлжээ. ЕБС-д эмч, хоол зүйч зайлшгүй шаардлагатай байгааг багш нар онцолсон байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон их, дээд сургуулийн судалгааны багт багш нарыг тодорхой хувьд нь оруулж өгөх нь мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд чухал болохыг мөн хэлж байна.

Түүнчлэн хөдөө, орон нутагт 10 буюу түүнээс дээш жил ажилласан багш нарт дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох эдийн засгийн хөшүүрэг бий болгоход анхаарч өгөхийг хүсэв.

Эх сурвалж:БШУЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Oрон нутаг гэж туйлшираад яах вэ дээ! Хотод байгаа багш нар ачаалал хөдөө орон нутгаас хэд дахин өндөр байдаг. Гэтэл хотод хөдөөнөөс хэд дахин илүү амьдралын өртөгтэй. Бас асуудал проблем нь хүний бөөгнөрөлөө дагаад далай шиг их. Тэр бүгдийг зохицуулна нэг ёсондоо Нийслэлийн багш нар нийгэмтэй жинхэнэ нүүр тулж байдаг шүү! Үүнийг огт оошон үзэж анхаарууштай юм даа! 

    • хөдөө ажиллахад амархан гэж бодож байгаа бол хөдөө очиж ажиллаа 5 жилд нэмэгдэл өгнө битгий зовлон тоочоод хотод бүгээд бай

      • хөдөө ажиллаж байгаа хүмүүс ихэнх нь аав ээж ах дүүс нь тэнд өөрөө ч тэр нутгийнхаа уугуул байгаа шүү дээ. хот хөдөө гэж ялгаад яахавдээ өгвөл бүгдэнд нь л өгөх хэрэгтэй

    • Тийм ш дээ хот хөдөөгүй л өгөх хэрэгтэй ш дээ. Хөдөө ажиллаж бгаа багш нар 5 жил болоод л тэтгэмж авна, хот шиг гараад л зарлага гардаггүй, бас малтай. Уучлаарай хөдөө ажилладаг багш нараа. 

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15