Зээл авалгүй амьдралаа аргалаад явж байсан ахмадууд байгалийн баялгаас хүртэхгүй байгаа нь шударга ёс уу?

2020-01-07 246 0

“Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор Монголын ахмадын холбооноос мэдээлэл хийсэн юм. Тэд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр шийдвэрлэсэн нь зөв зүйтэй хэдий ч ахмадуудын авсан зээлийн хэмжээ харилцан адилгүй, мөн зээл аваагүй хүмүүст хохиролтой тусаж байгаад ахмадууд бухимдаж байна. Энэ нь “Байгалийн баялгийн үр шимийг тэгш хуваарилах” Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна гэв.  Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар: “Монголын ахмадын холбооны удирдах зөвлөл хуралдаж ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулагдсан байна. Засгийн газар мөн өчигдөр хуулийн төслөө УИХ-д өргөн барилаа. Тиймээс ахмадууд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзээд мэдээлэл хийж байна.

Монголын ахмадын байгууллагын судалгаагаар 305.7 мянган ахмад настан байгаа тэдний 60 орчим хувь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын хувьд төр засагтаа баярлаж байгаа. Нөгөө талаас энэ асуудалд бухимдалтай байгаа ахмадууд ч бас байна. Байгалийн баялгаас ард иргэддээ хуваарилах нь Үндсэн хуулийн зарчим хэдий ч зээл аваагүй хүмүүс яах юм бэ. Зээл авалгүй амьдралаа аргалаад явж байсан ахмадууд байгалийн баялгаас хүртэхгүй юм уу. Оноос өмнө гүрийгээд зээлээ төлсөн хүмүүс бас байгаа. Эдгээр ахмадууд маань гомдолтой байна. Зээл авсан ахмадуудын 97 хувь буюу 220 мянган ахмад настан 3-6 сарын хугацаатай 1-5 сая төгрөгийн зээлтэй. Гэтэл 10 мянга орчим хүн 10-15 сая орчим төгрөгийн, 4 мянга орчим хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй байна. Энэ бүх зээлийг тэглэнэ гэхээр шударга ёс мөн үү.

Үе үеийн Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн мөрийн хөтөлбөртэй байдаг ч үүнийгээ шийдээгүй байж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан асуудлыг ажил болгоод байх юм. Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг хэрэгжүүлж чадаагүй энэ нөхцөлд зээл тэглэж байгаа нь шударга бус байна. Тэтгэврийн зөрүүг арилгахад мөн 600 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо байдаг. Тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу гэж үзэхгүй байгаа ч шударга бус байна гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Мөн зээлийн хэмжээ, зориулалт дээр судалгаа хийгээч ээ, урт хугацаагаар, их хэмжээгээр авсан зээлийг төлөх нь шударга бус байна” хэмээн ярилаа.

Ахмадын холбооны зүгээс цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн зээл олголтыг зогсоох, богино хугацаагаар хүүгүй урьдчилан авах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсэж, УИХ-ын гишүүдэд зориулан сонордуулга гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: Цэцэрлэгтээ хонхолзсон ходоодтой биш, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2024.09.11/ гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаа

2024-09-11

Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтооно

Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдаан өчигдөр /2024.09.08/ болж, шинэ улирал эхэллээ. Монгол У

2024-09-09

Завхан, Баянхонгор, Архангай зэрэг аймгийн зарим суманд нойтон цас оржээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

2024-09-09