Л.Энх-Амгалан: Хүүхдийг олимпиадад биш амьдралд бэлтгэдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй

2023-01-31 2171 15

Боловсролын багц хуульд одоо байгаа дүнгийн тогтолцоог өөрчлөх агуулга багтсан талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрбээр “Одоо Монгол Улсад байгаа энэ дүнгийн тогтолцоо. Хүүхдэд дүн тавьдаг, анги дэвшихэд нь уралдуулдаг нь үеэ өнгөрөөсөн тогтолцоо. Хүүхэд бүрийн ахиц, дэвшлийг үнэлдэг дүнгийн тогтолцоотой болох ёстой юм байна. Хэсэг цөөн хүүхдийг сонгож аваад олимпиадад бэлддэг эсвэл цөөн хүүхдээ сонгож аваад ЭЕШ-д бэлддэг тогтолцоог одоо халж, хүүхдийг олимпиадад биш амьдралд бэлддэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй” гэв.

Түүнчлэн хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын Ерөнхий газраас сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн байна. Тус зөвлөмжид хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл олгодог уламжлалт үйл ажиллагааг таслан зогсоохыг зөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Маш зөв.Цөөхөн тооны хүүхдийг бэлдэхэд хялбар.Амьдралд л зөв залаад өгвөл бидний гавьяа.Оймсоо угааж чадахгүй сураагүй хүүхдүүд их боллоо шүү дээ.Амьдралд сургах хэрэгтэй.

  • Olimpiadad ugaasaa buh huuhed ordoggui huchee sorih durtai ahisan tuvshinii bodlogo boddog huuhduud l ordog bitgii tuilshir, tegeed ch yamar ch huuhdiig chi olimpiadad or gej shahdaggui, tsever huuhdiin sonirhol bdag. Takevondo, shatar, tennis geed sportoor hicheelledeg huuhduud ter chigleliinhee uraldaan temtseend ordog shig, ali neg hicheeldee durtai aviyastai huuhduud ter hicheeleeree ooriigoo soridog uraldaan

  • Сайд маань сайн ажиллаж байгаа. Гэхдээ олимпиадыг үгүйсгээд хол явахгүй шүү. Битгий худлаа попроод бай. Олимпиад Монголын боловсролд ямарч гай тариагүй байхаа. 

  • Манайх Финляндад амьдарч бгаа айл б. 3 хүүхэдтэй. Эндхийн сургууль 7 анги хүртэл дүн тавьдаггүй юм б. Бас гэрийн даалгавар бхгүй. Орой гэрийн даалгаврын алаан бхгүй жоохон эвгүй л б. Элдэв олимпиад уралдаан тэмцээн зохиодоггүйм б. Хамгийн гол нь хүүхдийн сурч боловсрох эрмэлзлэлийг нь унтраадаггүй юм б. Манай 7-р ангийн том хүү 10-20 минутын гэрийн даалгавартай байх юм. 6 настай охин маань бэлтгэл анги гэсэн мөртлөө тоглохоод л бх юм. Манайхтай адилхан хүн ам цөөн (5.5 сая хүн амтай)

  • Олимпиадын хүүхэд байдаг даа 1 минутад хэчнээн ч бодлогын хариуг зөв хэлдэг Энэ хүүхэд Олимпиадад орох хэрэгтэй Энэ хүүхдийг бас амьдралд бэлтгэх хэрэгтэй Ийм хүүхэд цөөн Энэ чадвар дутмаг хүүхэд тун олон Гэтэл чадвар дутмаг энэ олон хүүхдийн бүх эцэг эх хүүхдээ олимпиадын хүүхэд болгохыг хүсдэг ч хүүхэд яагаад ч чаддаггүй учраас чадах хэмжээнд нь яамнаас тавьсан шаардлагад нийцүүлэн сургах нь багшийн зөв Яамнаас тавьсан шаардлагад хүрч суралцаж чадахгүй хүүхэд бас олон шүү Гэтэл эцэг эх эдгээр хүүхдийг бас олимпиадын болгохыг хүсдэг Хүсэхдээ гэрийн даалгавар хийхгүй гэртээ бие амар гэрийн ажлаа хийж байгаад тоглож эрхэлж  байгаад түүний хажуугаар сургуульдаа явж бгад   олимпиадын эсвэл амжилттай суралцдаг хүүхэд болчихсон бас  амьдралд бэлтгэгдчихсэн байгаасай гэж л хүсдэг Энэ хүслийг сайд маань яаж биелүүлэх юм бол Олимпиадын хүүхэд байгаад бас амьдрал бэлтгэгдчихсэн байх гэдгийг эцэг эхийн хүсэл гэж үзвэл “нэг еэвэнгийн 2 тал” Эрдэм боловсролтой болоод бас амьдралд бэлтгэгдсэн байх гэдэг нь эцэг эхийн хүсэл , нэг еэвэнгийн хоёр тал Эцэг эх бол ” еэвэн”  Эцэг эхийн хүслээр бол хүүхэд бас л ийм хоёр талтай  “еэвэн”болсон байх ёстой болдог Яах вэ Эх хүслийг гүйцээж яаж гүйцэлдүүлэх юэ Эх оронд ямар иргэн хэрэгтэй нь бас нэг асуудал

      • Зарим нь би ийм байж чаддаг гэж байхад ,хүүхдүүдийн олонх нь “Би ийм байж чадахгүй гэж шууд хариулна” Амар амгалангийн замаар эрдэм боловсролтой болонгоо амьдралд бэлтгэгдчихдэг аргыг л яамаараа нэг ярилцаж хайж олох нь 

  • Хүүхдийг амьдралд сургах нь зөв боловч багшийн ачаалал маш их, сургалтаас бусад үйл ажиллагаанд оролцохгүй байх боломжгүй амьдралд уялдаатай юм ярих хэрэгтэй шүү

  • Уралдаан тэмцээнийг хүүхдийг уралдуулах гэж харахаас илүү хүүхдийг УРАМШУУЛДАГ, УРАГШЛУУЛДАГ гэж харвал зүгээрсэн. олимпиад уралдаан тэмцээнд орсноор хүүхэд бие биенээ суралцаж өсөн дэвжиж байдаг шүү. Нэг талыг харсан бодлого, үйлдэл битгий байгаасай 

  • Дээд байгууллагын удирдамжиндаа эхлээд анхаарвал таарна. Сургууль удирдамжийн дагуу явдаг бгаа шүү

  • 1990 оноос хойш олимпиадаар их мөнгө иддэг нэг тогтолцоог математикийнхан нэвтрүүлсэн. Өөрийнхөө хүүхдэд их мөнгө хөрөнгө оруулж, бусдын хүүхдийг үзүүлэн болгодог тогтолцоо үүссэн. Одоо математикийн бодлого нэгийг ч бодоогүй хэрнээ төрийн шагнал авсан Рэнцэнгийн Энхбат, Алтаннар нар монголд л том том яриад англи хэлтэй гээд хуцахаас өөр ид шид алга. Тэд монгол хэлээр сурах бичиг бичээгүй, зөвхөн америк, английн хүүхдүүдэд зориулж англи хэлээр өгүүлэл нэртэй баахан цаас хэвлүүлсэн байна. Монголын төрөөс 100 сая төгрөг яасан гэж авсан бэ гэхээр монголын ирээдүйд ямарч хэрэггүй гадаадын эрдэмтэн цуглуулж, англиар хурал цуглаан хийсэн төдий байна. Монголчуудын нийтийн боловсролд математикчид гэж нэрлэгдсэн хүмүүс юу хийдэггүй зөвхөн өөрсдийгөө магтаж, худал ярьж улсын төсвийг хоосолж байна. Энхбат мэтийн худалчуудыг академич болгож бүүр ахин дэвшүүлж байгаа гэмт бүлэглэлд даандаа Энхбатын тойрон хүрээлэгч нар орно. Төсвийн мөнгийг элдэв янзын амбицлаж үрэхийг хориглох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18

Хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн

2024-04-13

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12