Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг хүлээн авлаа

2022-10-03 631 0

Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээний 16 дугаар их хурал өнөөдөр эхэлж байна. Их хуралд БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Хурлаар цар тахлын үед шим мандлын нөөц газруудыг хэрхэн хамгаалсан, ямар үр дүн гарсан, ахиц дэвшил юу байв гэдгийг хэлэлцэх юм. 

Энэ үеэр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газрын болон Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрын батламжийг БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн газар, Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газар, Увс нуурын Шим мандлын нөөц газарт хүлээлгэн өглөө.

Ингэснээр Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах, дэмжлэг, туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломж бүрдэж байгаа юм.

Дашрамд, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг тус сүлжээнд бүртгүүлэх саналыг Шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарт энэ жил хүргүүлжээ. 

Монгол Улсын найман цогцолборт газар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгджээ.

Үүнд:

  1. 1991 онд Монгол Улс говийн их дархан цаазат газар
  2. 1996 онд Богдхан уул
  3. 1997 онд Увс нуурын ай сав газар
  4. 1996 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газар
  5. 2005 онд Дорнод Монгол
  6. 2007 онд Монгол дагуур
  7. 2020 онд Тосон Хустайн байгалийн нөөц газар
  8. 2022 онд Хөвсгөл нуур.

ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын сүлжээнд 134 орны 738 газар бүртгэгдсэн байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04