Зун, намар цаг бол “Ургацын далай“-д умбах таатай үе. Энэ үед л бид эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл хүнсийг хангалттай хэрэглэх, нөөцөлж авах бүрэн боломжтой. Гэхдээ шинэ ургацын ногоо, үнэ хямд байгаа үе гээд олдсон болгоноо хамтад нь хэрэглэж болохгүй. Учир нь хоорондоо зохицдог, зохицдоггүй хүнс гэж бий. Бидний олонх нь салат хийхдээ өргөст хэмх, улаан лоолийг сонгодог.
Гэтэл өргөст хэмх, улаан лооль хоёр хоорондоо огтхон ч зохицдоггүй хүнсний тоонд ордог байна.
Улаан лооль витамин С-ээр баялаг хүнс. Өргөст хэмх ч мөн адил. Гэхдээ өргөст хэмхийн витамин С-гийн фермент нь бусад С-ээр баялаг хүнсний С-г устгадаг тул хамтад нь хэрэглэж болдоггүй аж. Өргөст хэмхтэй адил чанартай ногоо бол хулуу. Тиймээс өргөст хэмх, хулуутай хамт С-гээр баялаг улаан лооль, чинжүү, бууцай зэрэг ногоог хамт хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Бас төмөр, зэсээр баялаг элгийг С-гээр баялаг дээрх ногоонуудтай битгий хэрэглээрэй. Хайран С витамин маань алга болчихно шүү.
С витамин ихээхэн тогтворгүй, амархан гээгдэж гэмтчих гээд байдаг. Цельсийн 60 градуст задарч эхэлдэг бөгөөд хүчилтөрөгч, төмөр, зэс, марганец агуулсан гадаргууд хүрэхэд ээдэж, өдрийн гэрэлд задарчихдаг гэж байгаа. Тиймээс юуг юутай хольж идэх нь тун чухал. Зөв зохистой хооллох гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.
С амин дэмийн тухайд:
- -Дархлааг сэргээж, ханиад томуу зэрэгт хэр баргийн дээрэлхүүлээд байхгүй. Дархлааны систем өөрийгөө хамгаалж, вирус бактерийг устгах цэргүүдээ үтэр түргэн илгээхэд тусламж болдог. Цусны цагаан бөөм болоод эсрэг биет үүсэхэд дэм болдог.
- -Арьс болон холбоос эдийн уян чанарыг нэмэгдүүлж, цайруулдаг учраас гоо сайхны гол ерөндөг. Нөгөөх ховордчих гээд байдаг коллагеныг үүсэхэд оролцдог.
- -Эсийг гэмтэж, чөлөөт радикал үүсэхээс сэргийлдэг гол хамгаалагч. Нүүрс усны солилцоонд холбогдож, глюкозын хэрэглээг хэвийн болгож, биеэс холестрин гадагшлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.
- -Төмрийн агууламжтай хүнс гээд идээд байх ч биед С дутмаг бол хэцүү. Ургамлын эх үүсвэрээс төмрийг биед авч үлдэхэд тусалдаг.
- -Харшлын нөлөө үзүүлдэг биологийн идэвхит бодис болох гистамины боловсруулалтыг удаашруулдаг аж.
С аминдэм биед дутагдвал:
-Бодисын солилцоо алдагдаж, судас болон хялгасан судасны хана хэврэгшинэ. Мөн булчин өвдөж шархирах шинж мэдэгддэг байна. Хэрэв танд үрчлээ үүсэх, үс унах, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй болох, шарх удаан эдгэх шинж тэмдэг бий бол С аминдэм дутсаны шинж байж болох юм. Бүх зүйлд өөрийн гэсэн хэм хэмжээ бий.
Хэрэв С амин дэм илүүдвэл:
-Цусны эргэлт удааширч, даралт ихсэх, бодисын солилцоо алдагдах асуудал бий. Гэхдээ бие махбодь С амин дэмийг нөөцөлдөггүй, хязгаарлагдмал хэмжээгээр аваад үлдсэнийг нь шээсээр гадагшлуулдаг байна. С-ээр баялаг хүнсэнд нохойн хошуу, цитрусын төрлийн жимснүүд, хад, чинжүү, бууцай, броколи, ацерола, интоор ордог. Ер нь энэ витаминыг ургамлын гаралтай хүнснээс авдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй