Д.Сумъяабазар: Алдаа гаргасан бол иргэдээсээ уучлал хүсье

2020-11-27 810 0

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна. Хуралдаанд 45 төлөөлөгчөөс 19 нь онлайнаар, 10 гаруй гишүүн танхимаар оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 халдварын эсрэг Нийслэлийн хэмжээнд  авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярын “Нийслэлийн Засаг дарга энэ хугацаанд ямар алдаа гаргав. Алдаагаа засахаар хэрхэн ажилласан бэ” гэсэн асуултад хотын мээр “Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож байгаа. Судалгаанд оролцсон 3500 гаруй аж ахуйн нэгжийн 5600 орчим ажлын байр хүндрэх, 258 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх асуудал гарч байна. Зарим арга хэмжээнд алдаа гаргаж байгааг үгүйсгэхгүй. Нэг авууштай зүйл нь хотод шинээр халдварын голомт бүртгэгдээгүй. Ойрын хавьтагч нарыг тогтоон тусгаарласан. Махны нийлүүлэлт хэвийн, үнийн хөөрөгдөл болоогүй. Хөдөө, орон нутгаас тогтмол хугацаанд нийлүүлэлт хийгдэж байгаа. Онлайн түгээлт буюу худалдан авалт дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. 

Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш эдийн засгийн зөөлрүүлэх бодлого барих болно. Миний хувьд алдаа гаргасан бол иргэдээсээ уучлал хүсье. Хатуу хөл хорионы дэглэм бариагүй бол дотооддоо халдвар алдах эрсдэлтэй байсан. Мэдээж авсан арга хэмжээ иргэдийг бухимдуулсан, аж ахуйн нэгжид хүндрэл учруулсан зүйл байсан” хэмээн хариулав.

Ямартаа ч төлөөлөгчид түүнийг алдаа гаргасан гэж үзэж, Засаг ноён ч түүнийгээ хүлээн зөвшөөрч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх замыг энэ сарын 6-аас түр хааж, засварлана

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төви

2024-05-01

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-нд болно

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны хооронд болно. Ээлжит цэрэг татлагыг

2024-05-01

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22