Долгион үүссэн замыг “Трүйроад” компани өөрийн хөрөнгөөр дахин засварлана

2024-10-21 1515 1

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23.00 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг хийж байгаа. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллажээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-ний өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ” гэв.

“Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх “Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто  замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологийн горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

БНСУ: Гадаадын иргэдийг саатуулж, шаардлагатай тохиолдолд эх оронд нь буцаах ажиллагааг ирэх даваа гарагт эхлүүлнэ

БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах таван жилийн (2023-2027) төлөвлөгөө бол

2025-04-10

Улаанбаатар хотод бага зэргийн бороо, нойтон цас орно

ЦУОШГ-аас өнөөдөр үдээс хойш Улаанбаатар хотод бага зэргийн бороо, нойтон цас орно хэмээн мэдээллээ.

2025-04-10

УДШ “Алтайн Хүдэр” компанийн байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум 800 сая төгрөг төлүүлэх шийдвэр  гаргажээ

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг 2007 оноос ажиллуул

2025-04-04