Долгион үүссэн замыг “Трүйроад” компани өөрийн хөрөнгөөр дахин засварлана

2024-10-21 1571 1

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23.00 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг хийж байгаа. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллажээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-ний өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ” гэв.

“Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх “Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто  замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологийн горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08