Нэгэн залуу маш үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэжээ. Эхнэртээ хайртай гэж жигтэйхэн. Харамсалтай нь нэг л өдөр хайртай эхнэр нь хүнд асуудалтай тулгарчээ. Тэр маш ховор тохиолдох арьсны өвчнөөр өвчилжээ. Мөнөөх үзэсгэлэнтэй бүсгүй өдөр өдрөөр гоо сайхнаа алдаж байв. Нэгэн өдөр нөхөр нь бизнес аяллаар явж байгаад осолд орж хараагүй болжээ. Амьдрал тэдэнд хэрцгий хандсан ч тэд хамтдаа амьдарсан хэвээр, бие биедээ хайртай хэвээр байв.
Бүсгүйн гоо сайхан улам л доройтож байсан ч сохор нөхөр нь түүндээ бүхнээ зориулдаг байлаа. Нэг л өдөр хайртай эхнэр нь хорвоог орхив. Хайртыгаа үүрд алдсан нөхөр харамсал, гашуудлаар дүүрч оршуулгын зан үйлийн дараа оршин суудаг хотоосоо явахыг хүсчээ. Нэг танил нь тун их санаа зовж түүнээс ийн асуув:
-Одоо яаж ганцаараа алхана даа? Энэ урт цаг хугацааны явцад эхнэр чинь л чамайг хөтөлж энд тэнд очиход чинь тусалж байлаа шүү дээ.
-Би сохор биш ээ. Сохор юм шиг жүжиглэж байсан юм. Намайг өдрөөс өдөрт арьс нь өнгө зүсээ алдаж доройтохыг харж байгааг тэр минь мэдвэл өвчнөөсөө илүү шаналах байсан болов уу.
Би зөвхөн түүний гоо үзэсгэлэнд дурлаагүй. Би түүний бүхнийг хайрладаг, сайхан сэтгэл, дотоод гоо үзэсгэлэнд нь хайртай байсан юм. Тиймээс л би сохор болж жүжиглэсэн хэрэг. Түүнийгээ би аз жаргалтай байлгахыг л чин сэтгэлээсээ хүссэн юм гэж гунигтайгаар хэлээд залуу цааш одов…
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй