Л.Энх-Амгалан: ШУ, технологийн сангийн 4000 орчим судалгааг 150 орчим тэрбумаар санхүүжүүлсэн ч харамсалтай нь…

2021-09-30 844 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинжлэх ухааны салбарт хийгдэх шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн дараах шийдвэрийг гаргажээ. Шийдвэрийн талаар салбарын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрээр “БШУ-ны сайдаар томилогдоод Шинжлэх ухааны бүх хүрээлэнгээр орж дарга нарыг биш эрдэмтэн, судлаачдаа сонсож, тулгамдсан асуудлуудтай нь танилцсан. Өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны салбарын реформ бидний санасан хэмжээнд хүрч чадаагүй. Энэ нь санхүүжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн засаглал, хүний нөөц, залуу эрдэмтдийн дэмжлэг тодорхойгүй байсантай холбоотой.

Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй. Зарим хүрээлэн яамны харьяа, зарим нь шинжлэх ухаан технологийн сангийн, нөгөө хэсэг нь их сургуулиудын харьяа байсан. Энэ тогтолцоог ойлгомжтой болгож, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтийг ил тод, нээлттэй, шударга тогтолцоонд шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан байсан.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сангийн 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн ч харамсалтай нь 4000 судалгааны эдийн засгийн эргэлтэд орсон хувь нь маш бага. Цөөн хэдхэн эрдэмтэн, судалгааг санхүүжүүлдэг байсан явцуу, ашиг сонирхолын зөрчилтэй байдлыг шударга болгож байна.

Жил бүр энэ сангийн 10-12 тэрбум төгрөгийг бүх судалгаанд 20 сая хүрэхгүй төсвөөр тэгш хуваарилдаг байсан. 20 сая төгрөгөөр санхүүжүүлсэн судалгаа үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой шүү дээ.

Монгол Улсад анх удаа лабораторийн тооллого хийлгэсэн. Манайд 300 гаруй лаборатори бий. Үүний 70-80 хувь нь социализмын үеийн тоног төхөөрөмжтэй байна. Улсын төсвийн 5 сая ам.долларын хөрөнгөөр тоноглосон лаборатори ажиллахгүй, тоосонд дарагдаад хэвтэж байна. Тиймээс лабораторийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлж, хөгжүүлнэ.

Хүрээлэнгүүдийн газар маш их хулгайд алдагдсан. Тиймээс хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг Улсын тусгай хэрэгцээнд авлаа. Цаашид хэн нэгэн дураараа хүрээлэн, их дээд сургуулийн газарт халдаж чадахгүй.

Шинжлэх ухааны салбарынхны “хар шийдвэр” гэж нэрлэгддэг Засгийн газрын 2015 оны шийдвэрээр олон хүрээлэн үүд хаалгаа барьсан.

Энэ үед хаагдсан хүрээлэнгүүдийг сэргээж байна.

-Дулааны техник технологийн хүрээлэн

-Тархи, сэтгэл судлалын хүрээлэн

-Ой мод, сургалт судалгааны хүрээлэн

-Технологийн инкубаторыг шинээр сэргээн байгуулах шийдвэрийг Монгол Засгийн газраас гаргалаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тала

2024-12-03

Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна

Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэг

2024-12-03

Д.Дагвадорж Монголын морин спорт уяачдын холбоог тэргүүлнэ

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурлаас Д.Дагвадоржийг  ерөнхийлөгчөөр сонго

2024-12-03