Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Е-Mongolia” академийн сургалт судалгааны төвийг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дэргэд байгуулах асуудал шийдэгдлээ. “e-Mongolia” систем нь одоогоор 1.9 сая хэрэглэгчтэй. Тус системийн баг цахим боловсролыг сайжруулах сургалт ордог тул хэрэглээ нэмэгдэж байгаа.
Энэ жилийн ICT Expo арга хэмжээнд 100 орчим компани оролцож, цахим үндэстэн болъё гэдэг уриатай олон услын түвшний үзэсгэлэнг хүүхдийн паркад хийхээр төлөвлөж байна.
Хиймэл оюун ухаан суурьтай, тухайн иргэнд зориулсан платформыг буюу “e-Mongolia 2”-ыг үүсгэх үүргийг Ерөнхий сайд өгсөн.
“e-Mongolia 2” энэ оны Аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд таван функц оруулж ирж байгаа.
Нэгт, тухайн хүн дээр байгаа иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бүх бичиг баримтуудыг оруулна.
Жолооны үнэмлэхээ орхисон тохиолдолд хурууны хээгээр хэн гэдгээ нотолчихсон байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Энэ байдлыг шинэчилсэн хувилбараар шийднэ.
Виз захиалахад гадаад паспортын бүх мэдээллийг оруулдаг. Үүнийг бүгдийг нь оруулж өгснөөр лавлагаа тодорхойлолт авах шаардлага багасгана. Иргэний үнэмлэхний соёмботой баталгаажуулах тэмдэг байдаг. Үүнийг холограмаар оруулж өгнө.
Хоёрт, тухайн хүнд хэрэгтэй байгаа үйлчилгээг санал болгоно. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг хамгийн түрүүнд оруулна.
Гуравт, хэрэглэгчдэд илүү хялбар, ойлгомжтой болгоно. Өдөрт 11-11 төв дээр 800-1000 хүн үйлчлүүлдэг, чат руу 1200-1500 хүн мессеж бичдэг. Тиймээс хэрэглэгчдэд илүү хялбар болгохоор тохируулж өгнө. E-Mongolia өөрөө хуулийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас тухайн хүнийг үнэн зөв таних чухал. Тэгэхээр бид нүүр болон хурууны хээгээр таних функцуудыг оруулна.
Дөрөвт, ААН-үүд, иргэдэд зориулсан шинэ үйлчилгээ орно. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу гэрээсээ гарах шаардлагагүйгээр ААН-үүд авч болох 30 үйлчилгээ, иргэд авч болох 20 гаруй үйлчилгээг нэмнэ. Мөн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг авахад хөдөө орон нутагт бүртгэлтэй иргэн заавал хөдөө орон нутаг руугаа очиж бичиг баримтаа авчраад сольдог байдлыг шийднэ.
Тавд, авлигын индексийг бууруулах хүрээнд авлига, хээл хахууль ихтэй үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд цахимжуулна.
Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй.
Хөгжүүлэлтийг 200-300 сая төгрөгт багтааж хийнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй