Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийн тамга тэмдгийг ОХУ-д захиалан хийлгэснээ хүлээн зөвшөөрчээ

2020-10-23 955 0

“Жаст” группын захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүг гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял, бусдад учруулсан 137.9 тэрбум төгрөгийн хохирлыг түүний өмч хөрөнгөөр нөхөн барагдуулахаар шийдвэрлэсэн байна. 

Харин хэрэгт холбогдсон Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Авлигатай тэмцэх газраас “Жаст” группийн Ш.Батхүүг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг ашиглан “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгасан билээ.

Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийн тамга тэмдгийг ОХУ-д захиалан, албан бланкийг дуурайлган хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01