ДАРГА НАРЫН ХУВЦСАНД 500 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

2019-12-29 1453 0

 ГАМШГИЙН СУРГУУЛИЛТ ДАГАСАН “ГАМШИГ”

Өнгөрсөн хавар Онцгой байдлын сургалт явуулсан. Хэрвээ байгалийн гамшиг, газар хөдлөлт болбол нийслэлийн иргэд,  төрийн байгууллагууд бэлтгэлтгүй байдаг. Юутай ч 30 жил хийгээгүй онцгой байдлын сургуулилт хийсэн сайн талтай ч сөрөг тал байгаа нь анзаарагдаж байлаа.

Монголд газар хөдлөлтийн тухай судалгааг долоон жил хийж байгаа Япон эрдэмтэн “Монгол орны газар хөдлөлтийн давхцал нь Япон шиг ойр ойрхон биш 60-70 жилийн хэмнэлттэй болдог болохоор монголчууд өөрсдийгөө газар огт хөдөлдөггүй оронд амьдардаг гэж андуурдаг. Гэхдээ газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг, харин тэр нь хүн ам төвлөрсөн газар болоогүй болохоор болзошгүй аюулыг мэддэггүй. Одоогоос 60 аад жилийн өмнө Алтайн нуруу орчим маш хүчтэй газар хөдөлсөн байдаг. Тэр үед өндөр барилга байшин байгаагүй болохоор бараг хохиролгүй өнгөрсөн. Ойрын хугацаанд тэр үетэй ойролцоо түвшний томоохон газар хөдлөлт болно. Давтамж нь тэгж таарч байгаа ба судалгаагаар Улаанбаатар орчин газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд орж байгаа. Хэрвээ хүчтэй газар хөдөлвөл Улаанбаатарын орон сууцны барилгаас нэг ч үлдэхгүй. Хүмүүст газар хөдлөлтийн үед хэрхэн биеэ хамгаалах тухай сургалт хийж танин мэдүүлэх ажлыг танай засгийн газар сайн хийж өгөхгүй байгаа” гэж санаа тавин ярьж байсан юм. Юутай ч 30 жил хийгдээгүй ажил хийгдлээ. Онцгой байдлын ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр нүүн шилжих дадлага сургуулилалтад нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцжээ. Уг дадлага сургуулийн зорилго нь иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгийн өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдэж байгаа юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтанд иргэд харьцангүй идэвхитэй оролцсон боловч бага зэрэг замбараагүй, иргэд хэрхэхээ мэдэхгүй, бүртгүүлээд буцсан иргэд ч цөөнгүй байлаа. Сайны хажуугаар саар явдал энэ үеэр гарчээ. Энэхүү сургуулилтанд зориулж улсын төсөв, нийслэл, дүүргийн төсвөөс гарч бгаа нийт зардал нь 2,4 тэрбум гэж яригдаж байна. Таван өдрийн сургалтын зардалд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэвэл үнэхээр их тоо. Харин энэ жагсаал сургуулилтын үеэр бүх дарга нэр овог нэрээ биччихсэн хээрийн алаг эрээн хувцас, онцгой байдлын хөх хувцсаар жигдэрсэн байна. Нийслэл, дүүргийн дарга, албан тушаалтнуудын өмссөн хувцсанд гэхэд л 500 сая төгрөг зарцуулсан тооцоо гарчээ. Хотын даргын орлогч асан Ш.Анхмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Салдангийн Одонтуяа зэрэг албан тушаалтнууд нэртэй хувцас өмссөн. Говийн хутагт Данзанравжаа “Үйл нь ирээд үхэхийн цагт үүдэн хоймрын ялгаагүй” гэдэг шиг байгалийн гамшиг болоод, газар хөдөлсөн цагт дарга нар өөрийнхөө нэр овгийг бичсэн Онцгой байдлын хөх хувцас, алаг эрээн хувцсыг өмсөөд ч яах юм билээ. Мөн 4400 хүнийг ажлын ажлын өдөр, өдөр бүр \хоёр цаг жагсаалын бэлтгэл хийлгэж байж саяны парадыг хийсэн байна. Энэ жагсаалд нийт 403 сая төгрөгийн зардал гаргасан гэж тооцоо хийж, иргэд сайн талыг нь дэмжиж, саарыг шүүмжилж байна.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03