“Монгол бахархал”-ын өдрөөр “Чингис хаан” одон гардуулахгүй

2020-11-15 611 0

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оноос эхлэн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Чингис хаан” одонгоор шагнах хүнийг “Монгол бахархал”-ын өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд мэдээлдэг.

Гэвч энэ жил цар тахлын халдвар газар авч, улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор энэхүү өдрийг тэмдэглэхийг цуцалсан байна.

Өөрөөр хэлбэл, энэ өдөр олон хүн цуглуулсан ямар нэгэн баярын арга хэмжээ зохион байгуулахгүй, “Чингис хаан” одонгоор хүн шагнахгүй байх шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Засварын ажлаас шалтгаалан 10-13-ны өдрүүдэд зам хаах байршлууд

Ойрын өдрүүдэд хийж буй зам засварын ажлаас шалтгаалан тодорхой байршлуудад замыг хэсэгчлэн хааж бай

2024-05-08

Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо

“Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн санаачилгаар холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24” ура

2024-05-07

ЦУОШГ: Маргаашаас эхлэн нойтон цас орно

ЦУОШГ-аас маргаашаас эхлэн нойтон цас орох талаар  анхаарууллаа. Маргааш буюу тавдугаар сарын 8-нд

2024-05-07