АТГ: УИХ-ын гишүүн С.Батболдыг шалгаагүй, энэ бол худал мэдээлэл

2020-10-27 164 0

УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав.

-Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө үү.

-Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна.

-УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байгаа. 

-УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна.

-УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татаж АТГ шалгаж байгаа гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ үнэн үү?

-Одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй.

Эх сурвалж: АТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2.6 жил болгон буурууллаа

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал боллоо. 2020

2020-12-05

С.Баярцогтод ногдуулсан 10 жилийн хорих ялыг 4.8 жил болгон бууруулжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Баярцогт, Б.А

2020-12-04

Л.Энхболд “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилогдох уу?

Өмнөх парламентад ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт 16 гишүүн холбогдсон ч дөрөвт нь л эрүүгийн хэрэг үүс

2020-12-03