Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнийг би УИХ-ын сонгуулийн үеэр намын нэр барьж залилан хийсэн гэж үзэж байгаа

2020-09-24 692 0

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр намынхаа өмнөх удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Намын одоогийн удирдлага намд аудитын шалгалт оруулахад их хэмжээний мөнгөний асуудал үүссэн байна лээ. Тодруулбал, намын сонгуулийн төсвөөс 2-3 тэрбум төгрөг дутсан, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөөгүй гээд ойролцоогоор 4-5 орчим тэрбумын асуудал үүссэн гэсэн мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, намын даргын ажлаа өгсөн С.Эрдэнийг УИХ-ын сонгуулийн үеэр намын нэр барьж залилан хийсэн гэж би үзэж байгаа юм.  Би өмнө нь хэлж байсан намын санхүүжилтийн асуудлаар ҮБХ-ны гишүүддээ нээлттэй тавиач гэсэн санал гаргаж байсан ч авч хэлэлцээгүй.

Би мөнгөө намын удирдлагад өгч луйвардуулсан гэж үзэж байна.

Өмнөх намын дарга намын байранд үнэгүй суулгаж байгаа гэж бодсон боловч 20-30 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг байсан байгаа юм. Удахгүй энэ аудитын дүгнэлтийг ҮБХ-ны гишүүдэд танилцуулах байх.

Түүнээс гадна өмнөх намын дарга С.Эрдэнийн хүргэн Баянгол дүүрэгт нэр дэвшээд, дүүргийн төлөөлөгч хийгээд, намын гишүүн байгаад байна. Энэ хүмүүс дүүрэгт төдийгүй, манай намд байх ёстой хүмүүс биш юм гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна. Түүнээс гадна манай нам орон нутгийн сонгуульд намаа хагалж, бутаргаж, өөр нам байгуулж, санал хувааж явсан хүмүүстэй хамтарч байгаад би хувьд их харамсч байна”.

-Та АН-ын гишүүн мөн үү?

-Би АН-ын гишүүн, намдаа 100 сая төгрөгийн татвараа төлсөн. Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Одоогоор намайг намаас хассан талаарх шийдвэр, тушаал миний гар дээр ирээгүй байна.

-Намын удирдлагад ирсэн аудитын шалгалтын дүнг хэзээ гишүүдэд болон олон нийтэд танилцуулах вэ?

-Ямар ч гэсэн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан сонгуулийн мөнгө, зарцуулалтад аудитын шалгалт хийсэн, тэр шалгалтаар их хэмжээний мөнгөн хөрөнгө дутсан асуудал үүсэн байна лээ. Энэ аудитын шалгалтын дүнг удахгүй ҮБХ-ны гишүүд болон намын гишүүдэд мэдээлэх байх. Одоогоор албан ёсоор энэ дүгнэлтийг тараасан зүйл алга байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АН: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гарга

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Бүлгийн хур

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19