Сургууль, цэцэрлэгүүд 3-р сарын 2 хүртэл хичээллэхгүй

2020-01-24 822 2

Улсын Онцгой комисс /УОК/ -ын хуралдаанаас сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гараг буюу нэгдүгээр сарын 27-оос эхлэн улс даяар мөрдөхөөр хугацаа заажээ. Гэхдээ энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, эцэслэн шийдвэрлэх юм байна.

Монгол Улсад коронавирүс илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдлийг бууруулах үүднээс УОК дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөнө.

Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-ын Номхон далайн бүсийн ерөнхий захирал Такиши Касайтай албан ёсны ярилцлага хийлээ. Өнөө өглөөний 10.30 цагт БНХАУ-д коронавирүсийн халдвар 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн. Тэгвэл сая Улсын онцгой комисс хуралдаж байхад халдварын тохиолдол 887, нас баралт 26 болсон байна. Бид Хятад улстай хиллэдэг учир эрсдэл өндөр. Дээр нь томуугийн тархалт өндөр байна. Амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байна.

10 хувь хүрвэл тодорхой хэмжээний хязгаарлалт хийх дүрэмтэй. Томуугийн дэгдэлттэй байгаа энэ үед коронавирүсийн эрсдэл орж ирвэл хүүхэд төдийгүй хүн амын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах аюултай учир Улсын онцгой комисст ЭМЯ-аас гурван санал орууллаа. 

ЭМЯ-аас:
1-рт, Сургууль цэцэрлэгийг 3-р сарын 2-ныг хүртэл хаах
2-рт, Эм тариа бусад нөөц бүрдүүлэх төсвийг шийдвэрлүүлэх
3-рт, Урд хөрштэй хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах тухай саналыг Улсын онцгой комисст орууллаа” гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Шадар сайдаа хамаг ханиад тараах үндэс болсон цагаан сараа зогсоогоочээ,цагаан сарыг зогсоохгүй  болохоор бэлтгэл ажил гэж бөөн юм амьтаны хөл хөдөлгөөнийг нэмээд,эрээний хогыг зөөгөөд байна шүүдээ,за тэгшээд золголт гэж бөөн амьтаныг үнссэн шүлсдсэн жинхэнэ халдвар тараах аюултай юмыг эртхэн зогсоогооч

Холбоотой мэдээ

Нэг хүн 20-30 ломбард ажиллуулж, ломбард тойрсон бүлэглэл бий болжээ

ШӨХТГ, ХЭҮК болон цагдаагийн байгууллага 8 дугаар сарын 21-ээс 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэ

2020-09-30

“Шунхлай трейдинг” компанийнхны шунал дуусахгүй нь…

“Шунхлай трейдинг” ХХК Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам

2020-09-30

Томуугийн вакциныг өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн хийлгэж болохгүй

Маргааш буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аян оро

2020-09-30