32 настай Монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо

2020-06-19 670 0

ЭМЯ-аас өдөр бүрийн 11 цагт хийж буй ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавируст халдварын тоо 3-аар нэмэгдсэнийг хэллээ. Тодруулбал, “ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь вируслогийн салбар лабораторид нийт 339 сорьцод шинжилгээ хийж үзэхэд 336 сорьцоос коронавирус илрээгүй.

Харин 3 сорьцоос вирус илэрлээ. Энэ нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 3 жолооч байна. Тэдний нэг нь ОХУ-ын 59 настай иргэн, нөгөө нь Беларусийн 37 настай иргэн, нөгөө нь 32 настай Монгол Улсын иргэн байна. Тэднийг ХӨСҮТ-д эмчилгээнд хамруулж эхэлсэн.

Мөн өчигдөр буюу 06 сарын 18-нд онгоцоор ирсэн хүмүүсийг урьдчилсан байдлаар шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдлын тоо 204 байгаагаас эдгэсэн 132 байна. Өнөөдөр 5 оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 72 хүн эмчилгээнд байгаа ба 67 өвчтөний биеийн байдал хөнгөн, 5 хүнийх хүндэвтэр байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Тогтохсүрэн: Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр болсон

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн м

2024-03-25

Тэтгэвэр, тэтгэмжийг 50-100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг

2024-03-20

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19