БЗД-ийн 17-р хороонд тандалтын шинжилгээ хийж, өвчлөл өндөр байвал хязгаарлалт тогтооно

2021-01-13 933 0

24 цагийн хугацаанд 13 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн ба

  • – “Ачтан” эмнэлгийн голомтод нэг тохиолдол, /тусгаарлалтад байсан эмчээс/
  • – БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс,
  • – Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүнээс,
  • – БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс тус тус халдвар илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БЗД-ийн 17 дугаар хороо буюу эмнэлгийн гудамжнаас 3 гэр бүлийн 10-20 хүн өвчилсөн. Түүнээс үргэлжилсэн 9 дүгээр хороонд 2-3 гэр бүлийн хүн өвчилсөн. Мөн үүнтэй холбоотой “Алтан Жолоо Импекс” компанийн нэг жолооч халдварт өртсөн учраас компанийн 47 хүнийг тусгаарлаад байна. 17 дугаар хорооны гурван ажилтан халдвар авсан. Харуул хамгаалалтын Дөрвөн Бэрх, Цас гэсэн хоёр компанид ажилладаг хүмүүсээс халдвар ирсэн.

“Алтан Жолоо Импекс” компанийн халдвар авсан жолоочийн гэр бүлийн хүн нь халдварт өртсөн байсан. БЗД-ийн эмнэлэгтэй холбоотой гинжин халдвар үргэлжилж байна.

Энэ хороонд тандалтын шинжилгээ хийж, өвчлөл өндөр байвал тухайн бүс нутагт хэсэгчилсэн хөл хорио тогтооно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19