Трампын сүүлчийн жиргээ буюу “Би тангараг өргөх ёслолд оролцохгүй”

2021-01-09 593 0

Дональд Трамп шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүйгээ “Twitter”-тээ мэдэгджээ. Тэрээр  “Сонирхсон бүх хүмүүст хандаж хэлэхэд би нэгдүгээр сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй” гэжээ.

Харамсалтай нь энэ түүний сүүлийн жиргээ байв. Учир нь “Twitter” компани түүний 88 сая дагагдтай хаягийг бүр мөсөн хааж байгаагаа зарласан билээ.

Ийнхүү Дональд Трамп шинэ Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцдог түүхэн уламжлалыг эвдэж  байна. Гэхдээ дэд Ерөнхийлөгч Майк Пенс Байдены тангарагийн ёслолд оролцох юм байна.

Энэ мэдээг сонссон Жо Байден “Харин ч сайн зүйл болжээ. Тэр надад өөрийнх нь талаар хамгийн муухай ойлголтыг давсан үйлдэл гаргасан. Трамп улс орноо дэлхий даяар ичгүүртэй байдалд оруулсан. Тэр энэ албыг хашихад зохимжгүй хүн” хэмээн хэлжээ.

Тус улсын түүхэнд хуучин Ерөнхийлөгч нь шинэ Ерөнхийлөгчийнхөө тангарагийн ёслолд оролцоогүй маш цөөн тохиолдол байдаг нь Жон Адамс, Жон Куинси Адамс, Эндрью Жонсон нар юм.

Харин орчин үеийн Ерөнхийлөгч нараас ганцхан Ричард Никсон нь Жеральд Фордын тангарагийн ёслолд оролцоогүй юм. Гэхдээ тухайн үед Уотергэйтийн дуулианы улмаас Никсон хугацаанаасаа өмнө огцорсон учраас оролцоогүй билээ.

Энэ сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп, Жимми Картер нараас бусад амьд сэрүүн байгаа АНУ-ын бүх экс Ерөнхийлөгч нар оролцохоор аж. Харин 96 настай Картерын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.

Эх сурвалж: CNN, Guardian

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24