Сэлэнгэ аймгийн батлагдсан нэг тохиолдол цэцэрлэгийн багш хийдэг байжээ

2020-11-13 963 0

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол болох 74 настай иргэний бэр болон найман настай ач хүүгийн шинжилгээ Ковид 19 халдвартай гарч, тус аймагт батлагдсан тохиолдол гурав болсон.

Бэр гэх 35 настай иргэн цэцэрлэгийн багш байсан байна. Хөл хорио тогтоогоогүй байсан тул хүүхдүүдэд хичээл заан ажлаа хийж байсан нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг эх сурвалжууд хэлж байна.

Өнөөдөр хийсэн Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 12-нд нийт 1030 хүний сорьцод шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрлээ.

Тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Ойрын болон дам хавьтал нийт 3,000 орчим хүнийг хяналтандаа аваад шинжилгээ тандалт хийж байгаа.

Сэлэнгэ аймагт 12-13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ.

Ингээд Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоо 175 хүн ажиглалт тандалтад байгаа” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24