0-12 насны хүүхэдтэй эх, эцэг гэрээсээ ажиллах боломжтой

2020-11-11 2003 0

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа.

Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил эхлэх, тарах үед үйлчлэх юм.

Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна. “Ковид-19”-ийн халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01

Элсэлтийн шалгалтын хуваарь болон зохион байгуулах байршлууд

2025 оны Элсэлтийн шалгалт (ЭШ) өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны 10:00 цагаас түүхийн хичээлээр

2025-06-18