Дуучин Д.Болд шинэ клипэндээ эхнэрээ тоглуулжээ

2020-10-25 648 0

Төрийн соёрхолт дуучин Д.Болд, 440HZ рекордсын уран бүтээлч Nene нарын хамтарсан “One shot” дууны клип цацагдаад хэдхэн хонож байна. Youtube хуудаснаа нийтлэгдсэн даруйдаа 140 мянга гаруй үзэгчид хүрсэн “One shot” дууны үгийг залуу уран бүтээлч Nene бичсэн ба хөгжмийг Д.Болд найруулжээ.

Шинэ уран бүтээлийнхээ талаар продюсер, дуучин Д.Болд өөрийн сошил хуудаснаа”Бид бүгд л дурсамжаараа жаргаж амьдардаг. Найз нөхөд болж, зүрх сэтгэлийн нандин дурсамжууд бүтээлцэж байгаа хүн бүрт энэ дууг зориуллаа. Жаргалтай үедээ үргэлж сонсож бас бүжиглэж байгаарай. Яагаад гэвэл би найзуудтайгаа жаргалтай байх үедээ энэ дууг зохиосон юм” гэсэн байна. 

Клипэнд Монголын урлаг соёлын алдартнуудаас гадна бизнесийн салбарын манлайлагчид оролцжээ. Тухайлбал, “Шарк Танк” нэвтрүүлгээр сайн мэдэх шарк Д.Энхтүвшин, хөтлөгч Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нар мөн гэргийн хамт тогложээ.

Үүнээс гадна “The Voice of Mongolia” шоуны шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүр бүтээсэн бөгөөд дуучин Ука нөхрийн хамт хосын дүрийг бүтээжээ. Мөн “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “атаман” болсон бол найруулагч С.Ононбат хуурцагны худалдаачны дүр бүтээсэн байна. Харин клипний хамгийн күүл агшин дуучин Д.Болдын гэргий Ж.Бямбасүрэн байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19